Б.Бат-Эрдэнэ сайд  Зүүнбаянгийн цэргийн ангид гарсан ноцтой хэргийг мэдээгүй байжээ
Батлан хамгаалахын салбартай холбоотой асуудлууд ар араасаа хөвөрч байна. Энэ сарын 11-ний өдөр Тавантолгой  бэлтгэлийн баазад ноцтой осол гарч хоёр цэргийн албан хаагч амиа алдсаж, найман албан хаагч шархадсан билээ. Тэгвэл үүний дараахантай өнгөрсөн онд гарсан нэгэн ноцтой хэрэг ил болсон юм.

Тодруулбал Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336-р ангид цэргийн алба хаахаар явсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, хуруугаа тайруулж эрэмдэг зэрэмдэг болсон хэрэг 2016 оны нэгдүгээр сарын 17-нд гарчээ. Ахлагчдаа зүй бусаар шийтгүүлж, эмнэлгийн зохих тусламж авч чадалгүй цаг алдсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байхад үйлдвэрийн осол гэсэн акт тогтоон цэргийн албанаас нь чөлөөлжээ.

Энэ талаар  хохирогчийн ар гэрийнхэн хэвлэлийнхэнд нулимс дуслуулан ярьсанаар олон нийт хэргийн талаар анх мэдсэн билээ. Тэгвэл энэ хэргийг олон нийт мэдэхтэй зэрэг салбарын сайд бас мэдсэн байна. Өөрөөр хэлбэл өөрийнх нь хариуцсан салбарт нь ийм ноцтой хэрэг гараад жил гаруйн хугацаа өнгөрсөн байхад Б.Бат-Эрдэнэ хэргийн талаар огт мэдээгүй явж байсан гэсэн үг. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Энэ ноцтой асуудлыг нуун дарагдуулсан байсан. Харин иргэний гомдол мэдээллийн дагуу ийм зүйл болсон гэдгийг олж мэдлээ” хэмээн ярьжээ. 

Шил шилээ даран гарсан дээрх хэргүүдтэй холбоотойгоор  Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэийг огцрох ёстой хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж, мэдээлэл хийсэн билээ. Мөн олон нийтийн зүгээс ч  Батлан хамгаалахын сайдыг огцрох ёстой хэмээн санал, сэтгэгдлээ илэрхийлж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Банзрагч 2017-08-21 11:20:03
    Жанжин штаб гэж том үүрэг хариуцлага бүхий газар байдаг.Энэ газар үүргээ биeлүүлж ажлаа хийж чадаагүй байна.Энэ ажлаа муу хиййгээд байгаа олон Гeнeралуудад хар....
  • Zochin  2017-04-22 08:44:25
    Ene arai dendej bnaa Temujin orlog surguuliin huuhduud ih zoduulj eremdeg huuhduud ih blj bga shde humuus mdhku l bga blhoos arai heternee
  • хонгор 2017-04-21 05:21:13
    монгол улсад хариуцлага тоцож сурьяа одоо ард тумэн залахла шудэ батэрдэнэ гуй та огцор шаардаж бна танд мэдлэг дутаж бна
  • zochin 2017-04-20 08:33:37
    Bat-Erdene saidiin buruu algaa door ni ajillaj baigaa olon darga nariin hariutslaga muu baina. Ter hohirson tsereg ter uyed nii medegdehgui dee
  • zochin 2017-04-20 04:05:58
    medehgvi yu hiij bdag said bee iim hariutslagagvi bgaa sh dee tegeed bas sandal suudaltaigaa zuuraldaad ogtsoroh heregtei dulamdorj gedeg mal bas zailah heregte...
  • Tsedev 2017-04-20 01:03:15
    B.Sansar zahialgat yum bicheed bdgiimuu esvel zugeer l setguulchiinh chadvar n tiim maaruuhan yum uu. naa hun chini ajlaa awahaas omno bolson hereg bna
  • Патриот 2017-04-19 23:55:59
    Туруучийн сайдын уед гарсан юм байна. Гэхдээ ажлаа аваад муу хогнуудыг сайн чангалаад огох байсан юм. Илжиг эхнэр хоерыг шалтгаангуй ч гэсэн сард нэг амбаард
  • Zochin 2017-04-19 17:11:50
    Ийм мангар нөхөр- сайдтай улс удахгүй сүйрэх нь ойлгомжтой ш д
  • билгүүн 2017-04-19 10:45:40
    Батэрдэнэ чинь 8 сард томилогдсон биз дээ.. 1 сард өөр сайд байсан, улс төржүүлэх юм аа олж ядах юм аа. Номхон тэмээ ноолоход амар гэж
  • зочин 2017-04-19 09:56:28
    Доод ажилтнууд нь хариуцлагаас айгаад нуун дарагдуулсан л байнаш дээ. Хот хөдөөгийн энэ олон цэргийн ангид юу болж байгааг илтгэхгүй л бол сайд яаж мэдэхэв дээ
  • zochin 2017-04-19 09:55:29
    хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ Б.Сансар та хэт нэг талыг бариж бичжээ. Хэрэг 2016.01 сард, БатЭрдэнэ 2016.07 сард сайд болсон гээд бод таны логик муу юм...
  • zochin 2017-04-19 09:53:59
    Yamar ch hudulguungui maliital ineesen said l haragdah yum bn lee sh dee! Batlan hamgaalagiin said hun gav shab hiisen chiireg saihan jinhene tsergiin humuus bl...
  • Зочин  2017-04-19 09:22:52
    Ээ чааваас. Эргүү толгой
  • Зоригт 2017-04-19 08:05:58
    Өмнөх сайдын үед гарсан хэрэг байна үүнийг маш нарийн шалгаад өмнөх сайдад нь хариуцлагыг тооцох хэрэгтэй.Бат-эрдэнэд ганцаараа тооцуулахгүй гэдгийг анхаар
  • Болиоооо 2017-04-19 07:40:27
    Өмнөх сайд нь 6 сар бас мэдээгүй байсан хэрэг үү? Жоохон учир начиртайхан хүнлүү дайраасай билээ
  • өвгөн 2017-04-19 07:27:30
    Олон хүн сонгож байгуулсан засгаа унагаж тогтох жишиг бий болгох уу, тэгвэл сонгууль хэрэггүй юм бол уу, хариуцлага бол заавал бна,
  • he 2017-04-19 07:21:17
    өмнөх сайдын үед гарсан хэрэг л байна шүү дээ