Ерөнхийлөгчөөс олон зөвлөхтэй үйлдвэрийн дарга
МАН-ыг эрх барих үед данхайдаг төрийн бүтэц Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад биеллээ олж байна. Х.Бадамсүрэнг захирлаар томилоод, бүх эрхийг нь булааж авч өгсний цаад шалтгаан нь ердөө л “шахаа”. Эхлээд хүнээ “шахаж” замаа засаад, дараа нь тэдгээр албан тушаалтнуудаа төрийн мөнгийг хулгайлах урсгал болгон ашиглах нь ойлгомжтой. Х.Бадамсүрэн захиралд дөрвөн орлогч томилж өгсөн.

Тэгвэл тэрбээр өөртөө орон тооны долоон зөвлөх нэмж авчээ. Тэд бүгд орлогч захирлын зиндааны эрх хангамжтай аж. Ажлын албаны дарга бөгөөд дотоод ажил хариуцсан зөвлөхөөр Б.Цэцэг-Очир, санхүү хариуцсан зөвлөхөөр Д.Үүрийнтуяа, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Д.Адъяа, техник технологи хариуцсан зөвлөхөөр Н.Бямбадорж, худалдаа хариуцсан зөвлөхөөр Я.Пүрэвээ, хангамж хариуцсан зөвлөхөөр С.Жамбаа нарыг томилжээ.

Х.Бадамсүрэнг боловсрол мэдлэг нимгэн хүн гэдгийг түмэн мэднэ, гэхдээ л ерөнхийлөгчөөс олон зөвлөхөөр өөрийгөө тойруулж, толгой муутайгаа гайхуулах хэрэг юун.
Э.Бат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тэнгэрээс асуу 2017-04-20 04:20:50
    Одоо нэг бөө авах дутуу байгаа юм бишүү. Хуучин эдийн засгийн хөгжлийн сайд гээд албан айлчлал хийж байхдаа НьюЙорк-т 5 одтой буудалд бөөлж байсан хүн бийдээ.
  • Зочин 2017-04-19 12:39:27
    Юугаа ч мэдэхгүй болохоор олон зөвлөх авчдээ зайлуул. Өрөвдмөөр юмаа
  • cudabo 2017-04-19 12:13:32
    Нөгөө улсынх л болгочихвол монголд сайн сайхан бна гээд орилдоод бдаг мулгуу мухар толгойнууд одоо юу гэж бодож бгаа бол. Худал суртал,ховонд итгэдэг.
  • Иргэн 2017-04-19 08:14:09
    Хуучин захирлууд нэг ч зөвлөхгүй ажиллаад болоод байсан юм даа
  • зочин 2017-04-19 06:38:03
    бүү тоо. захиалгат юмнууд.
  • mongol emee 2017-04-19 05:51:49
    Erdenetiig Orosuudaas abch chadaagvidee xorsson xytaduud suurin toloologch Nymdorjooroo damjuulan Mongoliin toriig taban tibiin omno thibthig bolgoj chadlaa.