Оюутан эргүүлүүд хүн амины хэргийг шуурхай илрүүлжээ
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөл, Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран дүүргийн  нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн албан хаагчид, БХИС-ийн  оюутнуудтай хамтран “1000” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Тэгвэл уг арга хэмжээний хүрээнд дүүргийн Цагдаагийн II хэлтэст эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа БХИС-ийн сонсогч Б.Чүлтэм, Б.Мөнх-март нар Хавдар судлалын автобусны буудлын орчимд иргэн Т-г автобуснаас буух үед нь  25 настай Т, 23 настай Б нар бүлэглэн  195 мянган төгрөг болон бусад бичиг баримт  хулгайлж байсныг газар дээр нь таслан зогсоожээ.

Мөн Баянзүрх захын ойролцоо энэ сарын 17-ны 16 цагийн орчимд 40 гаруй настай эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ирээд нас барлаа гэсэн дуудлагын дагуу тухайн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан БХИС-ийн сонсогч Д.Төгөлдөр, Т.Багабанди нар тус хэргийн сэжигтэн болох 60 настай М, 38 настай Э нарыг 24 цагийн дотор шуурхай илрүүлсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.