Шороон шуурганаас болж нэг хүн амиа алджээ
Өчигдөр ихэнх нутгаар  байгалийн онц аюултай үзэгдэл болж, шороон шуурга шуурсан. Тэгвэл энэ үеэр нэг хүн амиа алдсан хэрэг гарчээ.
 
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн  Мандал сумын нэгдүгээр багийн Орхироо гэдэг газар оршин суугч 53 настай эрэгтэй Б хүлэмжийнхээ нуруу төмөрт дарагдаж, нас барсан байна. Талийгаачийг тэр даруй сумын эмнэлэгт хүргэсэн ч хүнд бэртсэн байсан учир амь насыг нь аварч чадаагүй байна.
 
Түүнийг хүлэмжиндээ ажиллаж байх үеэр хүчтэй шороон шуурга шуурч, хүлэмж нурж унан, ийнхүү осолджээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.