Зундаа бүсчлэл тогтоох шаардлага алга

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд нийслэл нэгэн дүрэм үйлчилж эхэлдэг нь дугаарын хязгаарлалтын тэлэлт. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэлд бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалттай болсон билээ. Үүний дараа НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм. Ингэхдээ дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08:00-20:00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн.

Энэ дагуу зуны улиралд хорооллын эцсийн уулзвар, МҮОНРТ-ийн уулвар, 32-ын уулзвар, Долоон буудлын арын цагдаагийн пост, Дамбадаржаагаас Бэлх салдаг, КТМС-ийн урд аюулгүйн тойрог, Офирцерийн тойрог, ХСИС, Чулуун овооны уулзвар, Дүнжингарав худалдааны төвийн урд уулзвар, Их тэнгэрийн ам, ХААИС-ийн уулзвар, Яармагийн гүүр, ТЭЦ 4-ийн замын уулзвар, Геологийн төв лабораторийн уулзвараас хязгаарлалтын цэг эхэлж, хүрээгээ тэлсэн.

Тус тогтоол хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод тогтмол замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоог 50 хувиар бууруулах боломжтой хэмээн тооцоолсон байдаг. Гэтэл дээрх тогтоолтой, тогтоолгүй зуны улирал эхэл­мэгц л Улаанбаатар хот дахь авто замын хөдөлгөөн 50-иас илүү хувиар буурч байгаа нь хэний ч нүдэнд илхэн. Учир нь Монгол Улсад сүүлийн жилүүдэд авто зам, дэд бүтэц хурдац­тай хөгжиж, нийслэлийг 21 аймагтай хатуу хучилттай замаар холбосон.

Хоёр, гурван хоног элэг бөөрөө савчуулан барин очдог газартаа 6-9 цаг яваад л оччих боломжтой болсон. Тиймээс ч нийслэлчүүдийн нэлээд хэсэг нь жилд нэг удаа тохиож буй нарлаг сайхан өдрүүдийг тоостой хот, чийгтэй байшинд өнгөрөөхөөс татгалзаж, гэр бүлээрээ хөдөө орон нутгийг зорьж байна. Ямар сайндаа л зуны амралтаараа Хөвсгөл аймгийг зорьсон хэдийнхээ 22-ын товчоонд түгжирч буй зургийг аваад “Хөвсгөлөөс буцаж ирэгсэд” хэмээн сошиал ертөнцөд шоглож байх вэ дээ.

Мөн Улаанбаатар хотын хүн амын тоог жил бүр нэмэгдүүлдэг оюутан залуус ч хавар хичээл хаагдахтай зэрэгцээд л хотыг орхин гэр гэрийн зүг явцгаадаг. Ингээд бодохоор зуны улиралд замын бүсчлэлийн хамрах хүрээг тэлэх ч шаардлага алга. Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцдог автомашины 50-иас илүү хувь нь хотоос гарчихаар түгжрэл үүсэх нь юу л бол.

Ядаж хотдоо үлдсэн хэд нь дугаарын хязгаарлалт, бүсчлэлийн тэлэлт гэж санаа зовох зүйлгүй замын хөдөлгөөнд оролцож баймаар байна. Үлдсэн хэд нь ойрхон зуур лагер яваад оройхон нь хүрээд ирье гэхээр л дугаарын хязгаарлалт, бүсчлэлээс болж заавал 20:00 цагийг хүлээх шаардлага гарч байна. Ёстой л нэг үлгэрийн далай гэдэг шиг хүнгүй шахам хот руу орох гэж оройн 20:00 цагийг хүлээцгээх нь нэг сая 500 мянга хол давсан хүн амтай мега хотын хувьд эмгэнэлтэй ч юм шиг. 2014 онд гаргасан энэхүү тогтоолд засах зүйл байгааг одоогийн бодит байдал ядах юмгүй харуулах биз.

Зун цаг ч хаяанд ирчихлээ. Эхнээсээ гол мөрөн хайлж, өвсний үндэс цухуйж, амьтан хүн амарч, зугаалаад эхэлчихлээ. Тиймээс нийслэлийн удирдлагууд дугаарын хязгаарлалтын зуны хуваарийн тэлэлтийн талаар дахин нэг бодмоор юм. Үгүй бол бүхэл бүтэн тусгаар тогтносон улсынхаа нийслэлд үлдсэн цөөхөн хэдэн иргэд нь ойрхон зуур гарсныхаа төлөө 08:00-20:00 цаг өнгөртөл хэдэн товчоогоо манаад л амарсан ч юмгүй зуныг барах нь.


Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-04-20 02:07:09
    ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖҮҮЛЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ. ӨВЛИЙН БҮСЧЛЭЛ ЗУНД Ч АЧААЛАЛГҮЙ, ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ АМАРСАН,АМРАЛТ ЗУГААЛГА ЭХЭЛСЭН ХОТЫН ТӨВ ХООСОН БАЙДАГ
    202.9.43.67
    Мэдэгдсэн Хариулах
  • moto 2017-04-19 18:04:24
    bi 5 mashintai.unadag duguigaar yavmaar l baih yumaa.getel zam ni tugjreed l erguinuud ni alchihaal baih yumaa.zamaa zasaad mongo ureed hereggui gej bodoj baina...
    202.21.106.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-04-19 16:04:23
    Сургуулийн хүүхдүүд амарна. Энэ үед хөдөлгөөн эрс багасдаг. Зун хязгаарыг тэлэх биш, хумих , цагийг нь багасгах хэрэгтэй байгаа юм даа уг нь.
    27.123.212.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Хотын иргэн 2017-04-19 10:56:05
    Ер нь бол зуны, өвлийн, одоо бүр "хөдөө явснуудыгаа эзгүйчлэх" цагийн хуваариуд хэрэггүй юм байгаан. Зүгээр нэг янзаараа л байсан нь дээр. ТУЙЛШРАЛ!!!
    203.91.115.39
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-04-19 04:53:07
    ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ХЭРЭГТЭЙ. ТЭНЭГ ХӨДӨӨНИЙ ЖОЛООЧ НАР ЭГНЭЭ БАЙРАА ЭЗЭЛДЭГГҮЙ, ДҮРЭМ ЖУРМАА БИЕЛҮҮЛДЭГГҮЙ УЧИР ТҮГЖРЭЛ ҮҮСГЭХЭД НӨЛӨӨЛДӨГ. ТЭГЭХЭЭР ДУГААРЫН ...
    103.26.195.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Nene 2017-04-19 04:21:14
    7n sard bur hyazgaarlaltgui bolgoh heregtei
    66.181.181.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Мангарууд тэнэгт 2017-04-19 04:05:23
    bolij uz dee saynii amraltiin udruuded yamar ih tugjreltei baisniig medeed bichivuu sanaanii zorgoor burav uu um saijranguut muuduulah gesen horlogchinguudgrhn
    66.181.185.232
    Мэдэгдсэн Хариулах
  • UNEN 2017-04-19 03:29:51
    unen shuu ulirlaar n teleh yamar ch shaardlaga alga. eniig olj chadahgui humuus hot udirdaj bn geheer heleh ch ug algaa neeree
    202.55.184.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Дугаарын хязгаарлалт хэрэггүй ээ. 2017-04-19 03:29:03
    Ихэнх нь 2 машинтай байгаа.
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-04-19 03:24:22
    Unendee zuni tsagt UB hot maani ih saihan seluuhen boldog shuu iim baihd harin esergeeree dugaarin hyazgaaralaltin tsagiig 10/18 bolgoh heregtei zaig bagasgah
    183.81.169.24
    Мэдэгдсэн Хариулах
  • инженер 2017-04-19 03:22:25
    Их дээд болон сургууль, цэцэрлэгүүд амрахаар хязгаарлалтыг бүр зогсоох хэрэгтэй.Мөн хязгаарлалтын хүрээг тэлэх шаардлагагүй.Байнга явж байгаа бидний саналыг ав....
    202.70.33.242
    Мэдэгдсэн Хариулах
  • turuu 2017-04-19 03:12:13
    8.20-oos 8.20 hurtel dugaariin hyazgaarlalt hereggui gej bodoj bna
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах
    • turuu 2017-04-19 03:12:33
      7.20-8.20 hurtel shuu
      202.170.80.25
      Мэдэгдсэн Хариулах
  • yes 2017-04-19 02:39:05
    ундуй, сундуй нарын тархиных нь багтаамж яагаад ч хүрэхгүй л дээ.
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-04-19 02:37:39
    Хөдөлгөөнөө зохицуулж чадахгүй хот хэрэг алга. Гэрлэн дохионы зохицуулалт чинь огт болохгүй байгаад байна. Өөрчлөлт гаргадагүй дарга нарыг нэн даруй огцруул.
    103.57.94.89
    Мэдэгдсэн Хариулах
  • tiim 2017-04-19 02:33:51
    Tiim
    103.26.193.236
    Мэдэгдсэн Хариулах