Дугаартайгаа шилжих үйлчилгээг эхлүүлэхэд оператор компаниуд бэлэн биш байна уу
Монголд Мобиком ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-иуд үүрэн холбооны үйлчилгээ эрхэлдэг. 2014 оны хаврын чуулганы төгсгөлд  Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.13-т “дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжин баталж, үүрэн холбооны хэрэглэгчид утасны дугаараа өөрчлөхгүйгээр оператор компаниа солих боломж бүхий хуулийг баталсан. Гэвч алх цохин баталснаас хойш энэ хууль үүргээ гүйцэтгэсэнгүй. Мэдээж хууль батлагдангуут энэ үйлчилгээ шууд иргэдэд хүрэхгүй гэдгийг тухайн үед албаныхан дуулгаж байсан. Гэвч хууль батлагдсанаас хойш гурван жилийн нүүрийг үзэж байхад хууль хэрэгжиж эхлээгүй байна гэдэг нь хэн нэгний эрх ашгийг үүдэлтэй хэмээн хардах эрхийг олгож байна. Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч буй оператор компаниа өөрчилсөн тохиолдолд ашиглаж буй дугаараа солихгүйгээр үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломж олгодог хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн, эрх ашгийг нь хамгаалсан, сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгод чиглэнэ.  Нэг үгээр хэрэглэгч өөрийн хүсэл сонирхолд нийцсэн оператер компаниа сонгосноор жинхэнэ шударга өрсөлдөөн бий болох юм.  Гэвч өнөөдрийг хүртэл манай үүрэн холбооны компаниуд шударгаар өрсөлдөх хүсэлгүй байгаа бололтой.

Хууль батлагдсанаас жилийн дараа буюу  2015 оны наймдугаар сард  нэгэн сонгон шалгаруулалт зарласан. Энэ нь дугаартайгаа шилжих үйлчилгээний дундын өгөгдлийн санг ажиллуулах компанийг сонгох үйл явц байв. Албан ёсоор дүн гарахад дугаартайгаа шилжих үйлчилгээний дундын өгөгдлийн санг ажиллуулах компаниар  “U planet” гэдэг компани шалгарсан байдаг. Тухайн үед сонгон шалгаруулалтад тэнцсэн “U planet” нь Юнител ХХК-ийн охин компани болох тухай эх сурвалжууд бичиж байжээ. Мөн дугаартайгаа шилжих үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулахад улсын төсвөөс хөрөнгө зардал гарахгүй хэмээн мэдэгдэж байв. Харин өнөөдрийг хүртэл энэ хууль хэрэгжээгүй.

 Энэ үйлчилгээг 1990-ээд оны дунд үеэс дэлхийн улс орнууд үүрэн болон суурин холбооны зах зээлд нэвтрүүлэн хэрэглэж эхэлсэн байдаг.  Харин манайх хууль эрх зүйн орчноо бий болгосон боловч хэрэгжүүлж эхлэсэнгүй. Нэг үгээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл гэх компаниуд өрсөлдөөнд бэлэн биш байгаа бололтой. Тэд хэрэглэгчдээ алдахаас, өөрийн үйлчилгээ хэрэглэгчдэд 100 хувийн сэтгэл ханамж өгдөг эсэхэд эргэлзсээр байгаа бололтой. Учир нь тэд хуулийг хэрэгжүүлэх тал дээр өнөөдрийг хүртэл ямар нэг санаачлага гаргасангүй.

 
П. ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2017-04-23 14:17:38
    Tur odoo ingej holion bantan hiij bh yamar hereg bn aa.
    202.9.42.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-04-19 06:07:52
    Энэ хуулийг хэрэгжүүлж чадахгүй компанийг торгох оператор үйлчилгээний эрхийг нь хураах хууль гаргахгүй бол хэрэгжихгүй байх нь тодорхой
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах