“Богд-Ар” хорооллынхон хотын даргад шаардлага хүргүүлнэ

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар хэргийн харьяалал тогтоож шүүхэд шилжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
 
10:00 цагт: Ногоон Замнал Хог Хаягдлын Анхдугаар Менежментийн Зөвлөгөөн болно. Хаана: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв

10:00 цагт: JCI Eco болон JCI SaeChangwon салбар байгууллагуудын хамтран зохион байгуулж буй “Цэвэр ус-Эрүүл хүүхэд” төслийн нээлт Баянгол дүүргийн 78 дугаар сургууль дээр болно.
 
11:00 цагт: Шангри-Ла зочид буудлын Ballroom танхимд ABS компани ABS-2А хиймэл дагуулын 12 х 27 МГц-ийн багтаамж бүхий техникийн хүчин чадалтай модулийг MONGOLSAT-1 хиймэл дагуул брэндээр Монгол Улсын зах зээлд зориулан албан ёсоор зарлах үйл ажиллагаа болно.
 
12:00 цагт: “Богд Асар Инженеринг ХХК” буюу “Богд-Ар” хорооллын орон сууцны контор оршин суугчдыг хууран мэхлэх замаар 80 гаран сая төгрөг завшиж, улмаар дахин хохироож байгаа талаар оршин суугчдын нэгдсэн шаардлагыг НЗДТГазрын байранд Хотын дарга С.Батболдод хүргүүлнэ. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Телеханд гардуулж өгнө.
 
12:00 цагт: Морин хуурын төвөөс “Морин хуурын музейд байр хэрэгтэй…” сэдвээр мэдээлэл хийнэ. Хаана: Хэвлэлийн Хүрээлэнд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.