Гурван сарын дотор 33 монгол иргэн гадаадад амиа алджээ
Гадаад харилцааны яамны Консулын газраас хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн талаар мэдээлэл өглөө. Тус газрын мэдээлснээр хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэд, мөн хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал ихэссэн байна.

2017 оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд гадаадын 13 улсад манай 114 иргэн гэмт хэрэгт холбогдож, 14 улсад нийт 172 монгол иргэн ял эдэлж байгаа аж.

Үүнээс гадна 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар гадаадын 15 улсад манай 33 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, зарим тохиолдолд “Иргэдэд туслах сан”-гаас туслалцаа үзүүлэх зэргээр Гадаад харилцааны яамны Консулын газраас дэмжлэг үзүүлж, ажиллажээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гк 2017-04-18 13:36:22
    манай тэнэмэл 76 ЕС Ер нарыг оруулчих юмсан
    66.181.184.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнэг монголчуудофшор Гээд хийхоосон юма 2017-04-18 11:59:02
    Офшор Гэж хоосон угнээс айж жагсаал хийж хууль батлаад. Тэнд хийх Монготэй ч юм шиг, Унэхээр Тэнэг Ард тумэн Тэнэг монгол юмаа.. Цагдаа тагнуул нь Захиалгаар аж...
    109.134.143.249
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-04-18 10:34:30
    GXYAM gadaadad baigaa irgedee hkamaaldaggyi toodoggyi ELCHINGUUD, CONSULUUDAA tataachee, hkuurkhii muu mongolchuud ...
    103.229.120.214
    Мэдэгдсэн Хариулах