АН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал  Зөрчлийн тухай болон  Эрүүгийн хуулийн тухай хуулийн төсөл байсан юм. Харин байнгны хорооны дарга Ш.Раднаасэд хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ хуулийн төсөлд хүний эрх ноцтой зөрчсөн байх магадлалтай заалтууд орсон. Зөрчлийн хуулиар торгох заалт байсныг баривчлахаар болгон өөрчилсөн нь хүний эрх зөрчиж байна. Өмнөх хуулийг дордуулсан хуулийнт төсөл гэж АН-ын бүлэг үзэж, судлахаар боллоо. Тиймээс 5 хоногийн завсарлага авч байна” хэмээлээ.

Ийнхүү АН-ын бүлэг завсарлага авсан учир уг хуулийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав. Байнгын хорооны хуралдаан Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон холбогдох хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.