“Алт-1” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцсон “МАК”, “Монполимент” тэргүүтэй компаниуд нэг ч га газарт нөхөн сэргээлт хийгээгүй гэв
Төв аймгийн Заамар сумын иргэдийн төлөөлөл дөнгөж сая мэдээлэл хийж, хэд хэдэн асуудлыг хөндөж тавилаа. Тэд  Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 оноос  хэрэгжиж эхэлсэн “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд Заамар суманд   50 гаруй  уул уурхайн компани үйл ажиллагаагаа явуулсан хэдий ч өнөөдрийн байдлаар нэг ч га талбайд нөхөн сэргээлт хийгээгүй хэмээн мэдэгдлээ.   Тухайлбал уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцсон  “Алтан Дорнод Монгол”, “МАК”, “Монполимент групп”,  “Монголросцветмет”, “Их  тэмүүлэл”,  “Эрэл”  зэрэг компаниуд  нөхөн сэргээлт хийлгүй,  байгаль орчныг ихээхэн сүйдэлж орхисон гэдгийг нутгийн иргэд онцоллоо.
 
Уг хөтөлбөрийн хүрээнд Заамар сумын нутаг дэвсгэрээс 120 тонн алт олборлож, Монгол улсын эрдэнэсийн санд тушаасан ч  орон нутгийн хөгжил нь Монгол улсын бусад 330 сумаас хоцрогдсон гэдгийг иргэдийн төлөөлөл мэдээллээ. Түүнчлэн байгаль орчны хувьд  байдал маш хүнд байгаа аж. Учир нь  сүүлийн 27 жилийн дотор ухаж сэндийчсэн газарт нь цөлжилт явагдаад эхэлжээ. Мөн нутгийн малчдын хувьд малаа бэлчээрлүүлэх газаргүй болсон байна. Малчдын төлөөллийн хэлж буйгаар Заамар сумын бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрчээ. Түүнчлэн Заамар сумын нутагт 80 төрлийн эмийн ургамал ургаж,  бугын сүрэг бэлчдэг байсан  нь аль хэдийн түүх болон үлдсэн гэв.

Хамгийн гол нь “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийн хөгжлийг дээшлүүлж, иргэдийг ажилтай болгоно гэж байсан ч өнөөдрийн байдлаар уг хөтөлбөрийн хүрээнд тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа   эдгээр компанид сумын иргэдийн ердөө 10 орчим хувь нь ажиллаж байгаа аж.  Энэ нь 27 жилийн турш хэрэгжсэн  “Алт-1” хөтөлбөрийн үр дүн хэрхэн гарч байгааг харуулсан хэрэг хэмээн нутгийн иргэдийн төлөөлөл ярилаа.
 
Тэгвэл уг хөтөлбөрийн балаг дуусаж амжаагүй байтал  “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж энэ хүрээнд Засгийн газрын 2017 оны  37-р тогтоолоор Заамар сумын нутаг дэвсгэрт 21 мянган га талбайд ашигт малтмалын эрэл, хайгуул хийх зөвшөөрөл олгоод байгаа аж.

Иймд бүтэн 27 жил ямар ч үр ашиггүй байгаль дэлхийг сүйтгэсэн, сум орон нутгийн хөгжилд бодит  дэмжлэг  үзүүлдэггүй уг хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болсоныг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа юм байна. Дээр дурдсан 21 мянган га талбайд Заамар сумын иргэдийн бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан  гэрчилгээ авсан 48 айлын өвөлжөө, хаваржаа багтаж байгаа аж. Иймд  нутгийн удирдлагууд уул уурхайн лиценз олгохыг эсэргүүцсэн шийдвэр гаргасан байна. Тэдний энэхүү санал хүсэлтийг хүлээж авахыг шаардсан шаардлагыг   тэд эрх баригчдад хүргүүлэхээр болжээ.

Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Би 2017-04-23 10:12:38
    Эд нар хууль бус юмаа нуухийн тулд мөнгөөр зодож улс төрд ордог нь нууц биш шүү дээ.ядуу хүмүүсийн ядуу сэтгэл дээр тоглож сурсан луйварчингууд.
  • Б 2017-04-20 12:40:00
    Энэ хувааж иддэгээ боль баялагийг хэдхэн гэр бүл цөлмөөд дуу слаа улс мэдэлдээ авах хэрэгтэй
  • Ninja naraa boliochee 2017-04-19 06:54:40
    Boon ninja l bainsh dee sharia umaa
  • Найдан 2017-04-18 08:26:00
    Хавар болоод манай жагсагчдын өвчин сэдрээд их л эрчимтэй жагсаж, хурал цуглаан хийж, суулт өлсгөлөн зарлаж бна. Бараг 5 жил жагсаагүй, ажлаа их санасан болтой....
  • арай ч дээ 2017-04-18 08:16:27
    ТОМ компаниуд хийх ёстой ажлаа хийхгүй байхад авах арга хэмжээ байхгүй юм уу?
  • Бат 2017-04-18 08:15:47
    Алтыг улсын мэдэлд авах хэрэгтэй хэдхэн бүлэг хүмүүс ухаад байж болохгүй эд нар татвар өгөдгүй ихэнх орологоо ...
  • Zochin 2017-04-18 07:46:58
    Gazriin baylag ard tumnii umch gesen murtluu ene heden novsh uud bidend uu ch uguhguigeer avj hayzgaargui bayajij baigaag eserguitsej bna. Yahleeree ed bidnii u...
  • АРДАА ШУЛАХААР АЛТАА ШУЛ 2017-04-18 06:49:24
    АЛТНААС ДОР ХАЯЖ 50% ТАТВАР АВАХ ЁСТОЙ БАЙТАЛ ЭД Л СААД ХИЙСЭН БОЛОЛТОЙ