Манай улсын 172 иргэн гадаадад ял эдэлж байна
Өнөөдрийн байдлаар гадаадын 13 улсад манай 114 иргэн гэмт хэрэгт холбогджээ. Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 6 иргэн / БНХАУ-5, ОХУ-1 /, хар тамхи хэрэглэсэн хэргээр 7 иргэн / Сингапур-2, БНХАУ-5 / саатуулагдан шалгагдаж байна.

Мөн 14 улсад нийт 172 монгол иргэн ял эдэлж байна. Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдсэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн юм. 2016 онд БНХАУ-аас 2 иргэн, БНКаз Улсаас 1 иргэнээ шилжүүлэн авсан. Энэ он гарсаар нийт 32 иргэнийг шилжүүлэн авах хүсэлтийг БНХАУ, Швед, Хонгконг, БНСУ, БНТУ-ын ХЗЯ-нд хүргүүлээд байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.