17 настай охин бусадтай бүлэглэн автомашиныг хулгайлжээ
Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн 05:00 цагаас энэ сарын 18-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 2092 мэдээлэл иржээ. Тодруулбал гэмт хэргийн 96, зөрчлийн 1263, согтуугийн 364, зам тээврийн  ослын 379, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 72-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж.

Тухайлбал, Багануур дүүргийн IV хороонд оршин суудаг, 17 настай охин бусадтай бүлэглэн Toyota G.Corrolla автомашиныг хулгайлж, хоёр хоног унасан байсныг цагдаа нар илрүүлжээ.

“Цайз” захын орчмоос Toyota G.Corrolla машин алдагдсан тухай дуудлага өнгөрсөн бямба гарагт цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад 17 настай Н гэгч  Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Цайз” захын ойролцоо амьдардаг, 32 настай эрэгтэй О-гийн хашаанд байсан Toyota G.Corrolla автомашиныг хулгайлсан нь тогтоогдсон байна.

Хэрэгт эрүү үүсгэн, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine