БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах шаардлага хүргүүллээ
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар тусгай сургуулийн багш нарын төлөөлөл хэвлэлийнхэнд хандан, мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Төрийн гурван өндөрлөгт хандаж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд хайхрамжгүй хандсан БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах шаардлага тавьж байгаагаа мэдэгдлээ.

Тэдний зүгээс мэдээллийн эхэнд өнөөдрийг хүртэл чанартай боловсрол олгох, тэдэнд хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлэх, харааны бэрхшээлтэй багш ажилчид, хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудлыг шийдвэрлүүлэх асуудлаар БСШУС-ын сайд Ж.Батсуурьт хандан удаа дараа асуудал тавьж байсан тухайгаа хэллээ. Гэвч БСШУСЯ энэ асуудлыг үл тоон ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа учир шаардлага тавьж байгаа нь энэ аж. 

Шаардлагад "Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоож, дорд үзэж байгаа Ж.Батсуурийг нэн даруй огцруулах, Бага дунд боловсролын тухай хуулийн 13,3-т боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага харьяанд байна гэж заасны дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанд байгаа 116 дугаар тусгай сургуулийг БСШУСЯ-ын харъяа болгох, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай сургалтын орчин, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулахад анхаарч дорвитой арга хэмжээ аваагүй, асуудлаа мэддэггүй, харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгодоггүй, чадваргүй, мэдлэггүй сэтгэлгүй байдлаар удирдах алба хашдаг 116 дугаар тусгай сургуулийг удирдлагыг өөрчлөх шаардлагатай байна” гэжээ.

Энэ талаар МХҮХ-ын Ерөнхийлөгч Д.Гэрэл “Энэхүү шаардлагын хариуг энэ сарын 21-ны дотор өгөхгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэлээ.

Өнөөдрийн байдлаар харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ганцхан 116 дугаар тусгай сургууль үйл ажиллагаа явуулдаг байна. Тус сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн 29 дүгээр сургуулийн “бөөрөнд наалдаж” үйл ажиллагаа явуулж байгааг мэдээллийн үеэр онцолж байлаа.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-04-20 01:01:20
    Zuv zuv
  • zochin 2017-04-18 14:41:44
    Demjij baina!
  • зочин 2017-04-18 14:27:40
    юм хийдэггүй хүн буруугүй шүү дээ
  • ЗОЧИН 2017-04-18 07:38:58
    монголчууд бид арай ч даварч байгаа юм биш үү Юм л бол жагсана өлсөнө дараагийн алхамд шилжинэ гэх Хүн хэлээрээ мал хөлөөрөө ойлголцож болдогүй юм уу.
    • Бухимдал 2017-04-18 17:36:46
      Хэлээрээ ойлгох ОО болиод удаж байгааг мэдээгуй юу? Та сэрээч, болж бутэж байгаа юм байна уу, шударга юм байна уу,?
  • ts . ja 2017-04-18 05:28:36
    ene ch harin morooroo nohor bh shvv. Otgon bayr l uruu tatchihgvi bol