Хулгайн тээвэрлэлтээс болж орон нутгийн замд осол аваар ихээр гарч байна
Манай улсад орон нутгийн зам тээврийн ослоос шалтгаалан жил бүр олон зуун хүн хорвоог орхиж, амь нас эрүүл мэндээрээ хохирдог. Үүний гол шалтгаан нь хууль бус тээвэрлэлт буюу хулгайн тээвэр юм. Хууль бус тээвэрлэлтэй тэмцэх, түүнд хяналт тавих ажлыг хэрэгжүүлдэг, гүйцэтгэдэг гол үүрэг гүйцэтгэгч бол Автотээврийн хяналтын улсын байцаагч юм.  

Тэгвэл автотээврийн хяналтын улсын байцаагчдын ур чадвар, мэдлэг боловсролын түвшинг дээшлүүлэх, хууль эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх, шинээр батлагдан гарч буй хуулиудыг танилцуулах мөн автотээврийн хяналтыг явуулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор улсын байцаагчдыг сургалтад хамруулжээ.  

Сургалтын хүрээнд сүүлийн  долоон жил хувцас, хэрэгслээр хангагдаагүй байсан байцаагч нарт ажлын байрны нөхцөл байдлыг сайжруулах үүднээс  иж бүрэн дүрэмт хувцас, хэрэгсэл гардуулан өгчээ. Сургалтад 53 автозамын улсын байцаагч хамрагдсан байна.
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.