ОУВС-ийн төлөөллүүд МҮЭХ-ны удирдлагуудтай уулзана

09:00 цагт: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) ба Байгаль орчин, Аялал жуулчлалын Яам (БОАЖЯ)-аас хамтран зохион байгуулж буй “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийн үр дүнг хэлэлцэх хурал болно. Хаана: НҮБ-ын Төв байрны 3 давхрын Хурлын танхимд
 
09:00 цагт:
Дэлхийн Банк Групп, ХХААХҮЯ хамтран “Хөдөө аж ахуйн салбарын хөгжил: Хөрөнгө оруулалт ба Дэлхийн үнэ цэнийн сүлжээ” сэдэвт хурлыг Шангри Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.

09:00 цагт: “Ой, бэлчээрийн газрын эдэлбэрлэх харилцааны асуудал” сэдэвт уулзалт БОАЖЯ-ны Хаан танхимд болно.
 
09:30 цагт: Япон Улсын Чуо Их сургуулийн проф, UNEP Global Adaptation Network-ийн дарга Масатака Ватанабе-д “МУИС-ийн Хүндэт Доктор” цол гардуулах ёслол болон түүний өнөөг хүртэл Монголд хийсэн болон хийж байгаа судалгааны талаарх маш сонирхолтой, өргөн цар хүрээтэй лекц болно. Хаана: МУИС-ийн I байрны дугуй танхимд
 
10:30 цагт: ГХЯ-наас сар тутамд зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" болно.
 
11:00 цагт: "Е-mart" худалдааны төвд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас "Аюулгүй бүс" уулзалт зохион байгуулна.
 
11:00 цагт: “Монгол-Германы Гүүр” ТББ нь гадаадад төгсөгч залууст зориулан “Career expo-2017”-г 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Хаана: Хэвлэлийн хүрээлэнд болно.
 
11:00 цагт:
“Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны Үндэсний зөвлөл”-ийн анхдугаар хурал Шадар сайдын ажлын өрөөнд болно.
 
MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Баянзүрх дүүргийн АН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: “Хараагүй хүүхдүүдийг дорд үзсэн боловсролын сайд огцор” хэмээн шаардаж Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116 дугаар сургуулийн хараагүй багш, сурагчдын төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа.
12:00 цагт: Залуу захирлуудын холбоо, МЗХ-ноос бизнес эрхлэгч залууст тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж болон бизнес эрхлэгч залуус нэгдэж хэрхэн улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулах талаар мэдээлэл хийнэ.
 
11:30 цагт: Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Заамар хайрхан ТББ, нутгийн зөвлөл хамтран Заамар сумын Төмстий багийн нутаг дэвсгэрт 21 мянга га тусгай хэрэгцээний газарт уул уурхай ашигт малтмалын зөвшөөрөл олгосон талаар мэдээлэл хийнэ.
 
12:30 цагт: Доктор, профессор Чойжавын Баатар хурандаагийн бүтээсэн “Заяа төөрөг” хоёр ангит кино зохиолын нээлт "Интерном" номын дэлгүүрт болно.
 
14:00 цагт: Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзана. Хаана: Спортын төв ордны нэг давхарын хурлын танхимд
 
14:30 цагт: ОУВС-ийн төлөөллүүд МҮЭХ-ны удирдлагуудтай уулзахаар боллоо. МҮЭХ-оос Стэнд бай хөтөлбөрийн зарим шаардлагыг эсэргүүцэж байсан юм. Уулзалт МҮЭХ-ны байранд болно.
 
15:00 цагт: БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам – Ирээдүйн Монгол ТББ хамтарсан “ХҮСЛИЙН ХАВАР” хүүхдийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт БНСУ-ын ЭСЯ-ны 1 давхарт болно.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.