Төр эргүүлэх тухай тэдний том сэдвүүд

-Хууль санаачлах байтугай эрх мэдэлгүй энэ хоёр улстөрч өнөөхөндөө хүссэн хүсээгүй МАН-ын олонх бүхий парламент л шийдэж чадах асуудлаар том дуугарч байгаа нь энэ-
 
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэйгээ мэдэгдээд байгаа хоёр ч горилогч төрийн тогтолцоог орвонгоор нь эргүүлэх хэмжээний том сэдэв шүүрэн аваад байна. Тухайлбал, Улсын баатар Э.Бат-Үүл өнөөгийн парламентын оронд Ардын Их Хурал байгуулж, хоёр танхимтайгаар төрийн хууль, шийдвэрийг гаргадаг болох, үүнийг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж шийдвэрлэх үзэл санааг тунхаглаж байгаа бол Хууль зүйн сайд, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав “Ерөнхийлөгчийн засаглалтай болох өөрчлөлтийг Үндсэн хуульдаа зөвшөөрөх” ёстой талаар олон нийтэд мэдэгдлээ.
 
Хууль санаачлах байтугай эрх мэдэлгүй энэ хоёр улстөрч өнөөхөндөө хүссэн хүсээгүй МАН-ын олонх бүхий парламент л шийдэж чадах асуудлаар том дуугарч байгаа нь энэ юм. Тэр тусмаа МАН-ын шийдвэрээр өнөөгийн парламент аль хэдийнэ “галт тэргээ хөдөлгөж”, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ингэхдээ Ерөнхийлөгчийн байр суурь, эрх мэдлийг хумих төсөлдөө иргэдээс санал аваад эхэлснийг тэд мэдэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт хийх эрх мэдэл Ардчилсан намд биш МАН-д байна гэсэн үг. Ийм нөхцөлд Үндсэн хуулийг өөрчлөх өөр, өөрийн санаа оноог дэвшүүлж буй Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нар сонгуульд горилогчдын хувиар олон нийтийн анхаарлыг татах зорилгоор, бас өөр хоорондоо хөөрхөн өрсөлдөх зорилгоор ийм сэдвийг хөндөж байгаа бололтой. Хэрэв нам дотроо санал авч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ баталгаажуулчихбал тэд “төр эргүүлэх” том хувьсгалыг уриалж мэдэх нь ээ.
 
Ардчилсан нам 1990 оны ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулсан тэр хүчин дээр боссон улс төрийн нам. Энэ утгаараа тэд ээлжит сонгууль бүрээр “хувьсгал” амладаг байв. Шударга ёсны хувьсгал, үйлдвэржилтийн хувьсгал... гээд л. Тэд төрийн эрх авах бүртээ хувьсгал хийдэггүй юм аа гэхэд шинэчлэл хийж байсан түүхэн гавьяа ч бий. Тэгэхдээ төрийн тогтолцоог өөрчлөх хэмжээний зүйл “амлаж” байсан нь үгүй байх.
 
Улсын баатар Э.Бат-Үүлийн хувьд Ардын Их Хурал байгуулах тухай өмнө нь ярьж байсан хуучин сэдэв нь. Тэрбээр өөрийн намаа эрх барьж байх үед үүнийгээ зориглон хөөцөлдсөн бол бүтэж мэдэх найдвар байсан. Гэвч тэгээгүй. Харин өдгөө сонгуулийн сургаар дахин сөхөж байгаа нь, тэрчлэн нам нь сөрөг хүчин, өөрөө сул иргэн болсон хойноо хөдөлгөөн байгуулан тэмцэж буй нь зүгээр л сэдэв хөөцөлдсөнийх гэхэд хилсдэхгүй. Товчхондоо бол энэ нь нэг голын усанд хоёр дахиа орох гэж хичээж байгаатай л адил харагдана.
 
Д.Дорлигжавын хувьд “би хуулийн төсөл санаачилсан” гэж хэлээд зогсч байгаа нь гэнэн гэмээр үйлдэл. Зорилго нь харин “Ерөнхийлөгчийн засагал” уу, “Ерөнхийлөгчид нэр дэвших үү” гэдэг нь эргэлзээтэй. Ер нь нэр дэвшихгүй байсан ч тэдэнд “нээнтэг” гарсан дээр нь нэгмөсөн бут ниргэх хэрэгцээ харин байгаа бололтой.
 
Олон нийт өнгөрсөн жилүүдэд төр засагт, шударга ёсонд итгэл алдарсан нь саяхны судалгаанд төрхөө олсон байна. Тэд ямар нэг өөрчлөлтийг хүсч байгаа ч тэгэхдээ “яг юуг яаж өөрчлөх ёстойг” сайн мэдэхгүй байгаа сэтгэл зүйн хөрсөн дээр тэд тоглолт хийх тактиктай бололтой. “Мэргэжлийн экспертүүдэд засгийн эрх мэдлийг өгөх”, эсвэл “Ерөнхийлөгчийн засаглалтай болох” гэх мэт арай өөрчлөлтүүдийг хүсч байгаа нь анзаарагдаж буй.
 
Сонгууль бүрээр шахам хувьсгал, шинэчлэл амладаг Ардчилсан намын араншин энэ удаад нэр дэвшихийг горилогчдоос нь мэдрэгдэж байх шиг. Ардчилсан нам дотроо арваар тоологдох дөхөөд байгаа горилогчид цаашид өдөр, өдөрт нэг нэгээрээ гарч ирээд “том, том сэдвүүдээр” мэдэгдэл хийхэд гайхахааргүй бололтой.

Өглөөний сонин
З.Боргил

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-18 14:02:07
    komentern uldegdel shinjaanii uldegdel buriad hyatad hoyor ih hutsaj bainaa
  • Halh  2017-04-18 12:14:59
    Баяд, буриад та 2 манай Халхын төрийг бусниулахгүй шүү.
  • зочин  2017-04-18 07:43:59
    та нар 26 жилд төрийг төвхнүүлж чадаагүй байж дахиад шинээр эхлэх гэнэ ичээч. Монгол орныг хэн ийм болгосон юм та 2 байх шүү. Хуулийг гууль болгоно, хүчээр ши ...
  • зочин 2017-04-18 04:25:58
    АН-н 2 хөлдүү гар толгойдоо жоохон мэдлэг нэмэээ Алийн болгон ЭБЭЭгийн толгойгоор явах вэ
  • ҮҮЛ 2017-04-18 04:00:03
    БАТААР ҮҮЛ... "АРД" ГЭДЭГ ҮГНЭЭС ҮХТЛЭЭ АЙДАГ, ЦЭВҮҮЦДЭГ, ЖИЙРХДЭГ БАЙСАН .... ЮУ БОЛООД АРДЫН ИХ ХУРАЛ МУРАЛ БОЛЧИВОО ... ХАМХУУЛ ШИГ НӨХӨР ЮМАА ...
  • kk 2017-04-18 03:32:22
    noen soliot mon ih um sanavaa, dorligjav geh ene etgeed ooriin torson sumaas ch sanal avch chadahgui
  • zochin 2017-04-18 02:38:04
    болимоор юм аа төрөөр тоглож ханаагүй юу....яасан санаа зовдоггүй улсууд вэ...ичээч...
  • Зочин 2017-04-18 02:21:26
    Нам нь Засгийн эрх барьж байхад өөрсөдөө эрх мэдэлтэй байхдаа хийх яасан юм бэ? Одоо хоосон чалчих ямар хэрэг байна. үймүүлэх л зорилготой бололтой чааваас даа....
  • yalgadasuud zail 2017-04-18 02:07:33
    Ene yalgadasuudaas mongoliig avrah yostoi. Mongoliin toriig buzarlasan luiwarchid daa. Odoo ard tymen oilgoo bailgyi dee
  • Амархүү 2017-04-18 01:55:38
    Сонгуулиар гарч ирэх хөг нь өнгөрсөн. Одоо тэгээд бүх насаар нь ерөнхийлөгчөөр томил гээд тулгаад байгаа юм биз дээ ккк.
  • тийм 2017-04-18 01:53:42
    тараа таниулсан хулгайчууд юун ерөнхийлөгч,юун горилогч
  • Ло 2017-04-18 01:34:47
    2 хулгар уудаа аккк