Нийслэлд 31 зүйлийн 9494 бодгаль шувуу өвөлждөг

Нийслэлийн Байгаль орчны газар болон Монголын шувуу хамгаалах төвөөс нийслэлд өвөлждөг шувуудыг бүртгэж, тоолох ажлыг зохион байгуулжээ.

2016 онд явуулсан тооллогоор 27 зүйлийн 7583 бодгаль шувуу бүртгэсэн бол 2017 онд 31 зүйлийн 9494 бодгаль шувуу тоолсон байна.

Нийт ажиглагдсан 31 зүйл шувуудаас 100 болон түүнээс дээш тоогоор бүртгэгдсэн 11 зүйлийн шувууд байна. Эдгээрийн олонх нь буюу дагуур ятуу, хондон ангир хоёроос бусад нь манай хотын төв орчимд жилийн аль ч улиралд тогтмол тохиолддог ба дийлэнх нь хэрээний овгийн шувууд юм. Хотын ногоон бүсэд буюу суурин газраас зайдуу дагуур ятуу, нөмрөг тас, алаг тоншуул зэрэг шувууд илүү олон тоогоор бүртгэгджээ.

Бусад түгээмэл шувуудын тоонд хөхвөр тагтаа 1624, шивэрэнхэт бялзуухай 1211, хар хэрээ 1050, улаан хушуут жунгаа 825, алаг шаазгай 594, хон хэрээ 294 багтаж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.