АТГ 549  иргэний мэдүүлгийг хянажээ

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 202 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авч, нийт 549 мэдүүлгийг хянан шалгажээ.

Үүнээс 288 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 245 нь зөрчилгүй байсан бол 17-ийг нь буцааж, 26-т нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 261 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байгаа аж.

Дүүргүүдийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Батжаргал, Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Нарантуяа нарын  245 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзжээ.

Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 17 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаасан байна.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц болон ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсч болзошгүй болохыг анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 26 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгчээ.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байжээ.

Эх сурвалж: АТГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.