ИЗИС-ийн оюутан хонхны баяраа тэмдэглэж яваад амиа алджээ
2016-2017 оны хичээлийн жил дуусах дөхсөн энэ өдрүүдэд, их дээд сургуулиуд төгсөлтийн баяраа тэмдэглэж эхлээд байна. Жил бүрийн хавар төгсөлтийн баярын үеэр архидан согтуурах нь нэмэгдэж, үүнийг дагасан золгүй хэргүүд ч олон гарах болсон. Өмнөх жилүүдэд  баяраа тэмдэглэж явсан залуус архидан, согтуурсаны улмаас  амиа алдаж байсан хэрэг хэд хэд гарсан билээ.
 
Тэгвэл энэ  жил ч мөн төгсөлтийн баяраа тэмдэглэж яваад амиа алдсан хэрэг  гарчээ. Тодруулбал, энэ сарын 15-нд ИЗИС-ийн төгсөлтийн баяр болж, тус сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангийн оюутан 23 настай У гэгч амиа алджээ. Эх сурвалжийн хэлж буйгаар ангиараа БЗД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт  байх амралтын газар амарч байх үедээ талийгаач У биедээ ил харагдах шарх сорвигүй амиа алдсан байжээ.
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-17 16:54:05
    ийм зүйлээс л холуур явах хэрэгтэй байна даа хуухдүүд минь үүнийг л таслан зогсоомоор байна аль сургууль ньтаслан зогсоох болдоо
  • Irgen 2017-04-17 13:03:16
    Amia aldtal iim teneg um hiij bg. Hend ch hereggui um zohion baiguulj hohirol amsdag zuil hugjingui orond barag baidaggui.
  • иргэн 2017-04-17 11:08:00
    Монгол эцэг эхчүүд хүүхдүүд хэзээ ийм баяруудаас салах бол Утгагүй юмны хойноос хэтэрхий хөөцөлдөж түүгээрээ л өрсөлдөж зугаацаж ,,,
  • тэнүүн 2017-04-17 09:40:40
    ХӨГЖИНГҮЙ ГАДААД ОРНУУДАД ХОНХНЫ БАЙР ГЭЖ БАЙДАГГҮЙ. ТЭГЛЭЭ ГЭЭД МУУДААГҮЙ, ХАРИН Ч САЙЖИРСАН. МОНГОЛД ХОНХНЫ БАЯРЫН ХЭРЭГГҮЙ.