Гүүрэн гарцнуудын цахилгаан шатыг энэ сард багтаан ашиглалтад оруулна

Иргэдийг зам, тээврийн осолд өртөхөөс сэргийлэхийн тулд  нийслэлийн гурван байршилд гүүрэн гарц барьж, ашиглалтад оруулсан. Гэвч эдгээр гүүрэн гарцуудын цахилгаан шат огт ажилладаггүй гэх гомдлыг иргэд ирүүлдэг. Тэгвэл хотын Ерөнхий менежер цахилгаан шатыг засах хугацаатай үүрэг, даалгаварыг холбогдох байгууллагуудад өгчээ. Энэ хүрээнд гүүрэн гарцууд дээр наасан сурталчилгааны самбар, зарлалуудыг буулгаж, хонгилуудын хагарсан шилийг солих юм байна.Улмаар энэ сардаа багтаан гүүрэн гарцуудын цахилгаан шатыг ашиглалтад оруулахаар болжээ. 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-08-04 05:48:20
    Тэгмээр дээ, МАН-ыхан эвдэж хаясан юмаа засмаар юм даа.
  • УБ-чууд 2017-04-17 07:37:07
    тэгмээр дээ, Үүл золиг дутуу зэрэмдэг юм хийж түмний мөнгөөр тоглоод... Хөл гар муутай хөгшин хөвөө улс явахад огцом, хэцүү шаттай... яамайдаа