Батлан хамгаалахын сайд хариуцлагаа хүлээж огцрох ёстой гэв
ЗХЖШ-ын харьяа нийслэл хотын хүрээний анги нэгтгэлүүдийн байлдааны  хээрийн сургуулилтын үеэр Зэсвэгт хүчний 350-р ангийн албан хаагчид амиа алдсан хэрэг гарсан. Энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр АН-ын бүлэг хуралдаанаараа “ Холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэх хэрэгтэй” хэмээн байр сууриа нэгтгэсэн байна. 
 
Үүнтэй холбогдуулан өнөөдөр АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай хэвлэлийнхэнд "Салбарын сайд Б.Бат-Эрдэнийг огцрох ёстой" гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн  АН-ын Бүлгийн дэд дарга Ж.Батзандан "Батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа доголдсноос болж тус салбарт ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна. Батлан хамгаалахын салбарт алба хааж байсан нэг залууг цэргийн дарга нь хууль бусаар өвлийн хүйтэнд гадаа урт хугацаагаар зогсоосноос хөл, гараа тайруулсан гэдэг мэдээлэл ирж байна.  МАН Батлан хамгаалах салбарыг бөхөөр удирдуулснаас болж Монголын олон залуучууд амь насаа алдаж, эрсдэлд орж байна. Батлан хамгаалах салбарт мэргэжлийн удирдлага дутаж байна гэж АН-ын бүлэг үзэж байна” гэлээ.
П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Chinbat 2017-04-20 03:47:20
    Chaddag chaddagaa hiih heregtei. Ogtsor!!!
  • oyunbileg 2017-04-19 07:04:20
    bitegi tuilshiraach. hariutssan tseregiin meregjilin daraga ,generaluud baigash de
  • Иргэн 2017-04-17 14:29:05
    БАТ-ЭРДЭНЭ АРДЧИЛЛЫГ ОЙЛГОДОГ БОЛ ОГЦРОГДОХ ӨРГӨДӨЛӨӨ ШУУД ӨГӨХ ЁСТОЙ. САЙД ОГЦРОХООС ӨӨР АРГА БАХЙГҮЙ
  • аваргаа зангаргаа харуулаад огчирчих 2017-04-17 12:54:17
    Монгол хүн бөхөө хүндэлдэг. Аварга уул нь шуналгүй байсан бол улс төр гэдэг заваан юманд орж нэр төрөө гутаахгүй л байх байсан даа. шуналаа гэж...
  • suugii 2017-04-17 12:53:50
    Аварга хэр жудагтай нь одоо харагдана даа. Бараг л нөгөө монгол эрийн гүндүүгүй жудаг нь дийлэх байх даа ккккк
  • сонгогч 2017-04-17 12:51:08
    Аврага аа. Олны өмнө нэр төртэй огцроод жишиг тогтоочих
  • нцг 2017-04-17 10:55:58
    Хайран залуу хамгийн эмгэнэлтэй асуудал боллоо Хөөрхий үлдсэн ар гэрийнхэнд мөн ч хүнд цохилт ирлээ дээ
  • зочин 2017-04-17 10:42:47
    батлан хамгаалах яам гэж буг болсон газар болж дээ Оросын батлан хамгаалах яам авилгын агазр болсон байсан шиг монгол бас тийм болж дээ
  • irgen 2017-04-17 10:33:28
    nuguu avilgiin heregni yu bolson be .
  • уран 2017-04-17 10:26:36
    Хайран залуу сургуулиа дөнгөж төгсөөд ... арай ч дээ
  • zochin 2017-04-17 10:13:43
    vnen shvv dee mergejiliin general hvn bh estoi
  • mgl 2017-04-17 08:18:28
    nen darui ogtsroh estoi
  • хуульч 2017-04-17 08:18:03
    ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД МУЛГУЙ, ,,, ЮМ ОЙЛГОДОГГҮЙ НӨХӨДҮҮД,.,, ӨШӨӨТЭЙ БАЙДАГ ХОЙНО??? АСУУДЛЫГ УГЛУУРГААР НЬ ОДООНЫ УДИРДЛАГА ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ДЭЭ???