Өмнөговь аймагт динозаврын музей байгуулна

Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзаг хэмээх газар динозаврын музей байгуулах ажлыг эхлүүлжээ. Говь нутгийн онцлогийг харуулсан динозаврын музейг, судалгааны төвийн хамт байгуулахаар ярилцаж байгаа аж.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлын эхлэл болгож, Монголын динозавр судлалын хүрээлэн ТББ-ын тэргүүн М.Болорцэцэгээр ахлуулсан АНУ-ын ЗГ-ын харъяа үндэсний паркийн палеонтлогич, архитекторч нараас бүрдсэн судлаачдын баг тус аймгийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон байна.

Дэлхийд алдаршсан динозаврын ховор олдворууд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзаг орчмоос олдсон байдаг.

Эхний ээлжинд Музейг хаана байгуулах байршлаа тодорхойлох юм байна. Динозаврын музей  байгуулалтын ажлыг эхлүүлснээр энэ нутгийг зорих гадаад дотоодын жуулчдын урсгал нэмэгдэж тэр хирээр орон нутгийн иргэдийн амьдрал дээшилнэ хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.