Гар, хөл, амны өвчнөөс сэргийлээрэй

Сүүлийн үед гар, хөл, амны өвчин нэмэгдэх хандлагатай байна. Иймд, уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөмж гаргажээ.

Уг цочмог халдварт өвчин нь хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг. Вирусаар бохирлогдсон ус, хүнс, хөрс эд зүйлс, бохир гараар халдвар дамжих бөгөөд нууц үе нь ихэвчлэн 2-7 хоног, дунджаар 3-5 хоног үргэлжилнэ.

Өвчлөлийн эхний долоо хоногт хамгийн их халдвартай, вирүс өтгөнөөр долоон долоо хоногийн турш гадагш ялгарч болно. Бүх насны хүн өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилж, хүндрэлийн 90 хувь нь дөрөв хүртэлх насанд тохиолддог байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.