Энэ долоо хоногт ихэнх нутгаар хур тунадастай байна

Дөрөвдүгээр сарын 17-24-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:
 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР


17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 17, 18, 23-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18, 19-нд Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.  
 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

 

18-нд ихэнх нутгаар, 19,22-нд зарим газраар, 21-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Салхи 18, 21-22-нд зарим газраар 9-14м/с хүрч ширүүснэ. 20-21-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүвтэр Дархадын хотгор, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөроор шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна.
 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР

 

17-нд нутгийн зүүн хагаст, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 17, 19, 22-23нд зарим газраар 9-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18, 21-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүсч Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна.
 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР


18-19-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 17, 19, 22-23нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 21,24-нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус хүрч дулаарна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.