Мансуурсан үедээ бусдын эд хөрөнгөнд халджээ
Өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст "Урт цагааны автозогсоолын орчимд согтуу хүн танхайраад байна”  гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад иргэн Г нь “Канабиси” хэмээх бодис агуулсан өвс татаж, мансуурсан байжээ. Улмаар Баянгол дүүргийн долдугаар хороонд суух иргэн С /эр.47н/-ын “Toyoto Estima” автомашины толийг эвдэж танхайрсан байна. Цагдаагийн албан хаагчид үйлдлийг таслан зогсоожээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
 
Дашрамд дуулгахад, мансууруулах бодис нь хүний уураг тархи, мэдрэл сэтгэхүйд хүчтэй хор нөлөө үзүүлдэг химийн болон, ургамлын гаралтай бодис юм. Мансууруулах бодис хэрэглэх нь Мансуурах, Донтох, Сэтгэлийн гаж хөөрөлд орох, гуньж гутрах зэргээр сэтгэл мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг огцом алдагдуулдаг  болохоыг мэргэжилтнүүд хэлж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocnin  2017-04-17 06:33:34
    amerkt kino teatr bolon olon hyntei gazar olnoor buudan alj bgaa aluurcnid bol har tamhi hetryylen uhaan medrelee aldsan hyn shyy dee. mash ayultai