Оффшорчдын эсрэг жагсаал зохион байгуулагчид НҮБ-д хандахаар болжээ
Оффшорчдын эсрэг нэгдсэн  хөдөлгөөнийхөн өнгөрөгч бямба гарагт хоёр дахь жагсаалаа хийлээ. Төв талбайд болсон уг жагсаалд УИХ-ын гишүүн С.Жавхлан оролцож, оффшорчдын эсрэг энэхүү тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн 30 орчим мянган иргэн жагсаалд оролцож, улс орноо оффшорчдоос аваръя гэх утга бүхий уриа, лоозон барин жагслаа. Улмаар жагсаалын цаг дуусахад “Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ийхөн болоод “Ард түмний онц түр зөвлөл”-ийн төлөөлөгчид суулт зарласан юм.

Тэд цаг агаарын нөхцөл байдлыг үл харгалзан төв талбайд суулт зарлаж хоносон билээ. Гэсэн ч төр, засгийн шахалт, дээрээс үүрэг чиглэл авсан хууль хяналтынхны дарамт, хүний эрх, эрх чөлөөгзөрчсөн үйлдлүүд байгаа учраас оффшорын эсрэг тэмцэгчид НҮБ-д хандаж, асуудлыг олон улсын анхааралд  хүргэнэ гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Энэ хүрээнд тэд эхний ээлжинд НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт хандан “Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэргийн хар жагсаалтад бүртгэж өгнө үү” гэсэн албан хүсэлтийг илгээсэн байна. Харин энэхүү албан бичгийнхээ хувийг  Монгол Улсад суугаа АНУ, БНХАУ, ИБУИНВУ, ХБНГУ, ОХУ, Япоын Элчин сайд нарт тус тус хүргүүлсэн байна. 

Уг албан бичигт “Монгол Улсын Их хурал Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Үндэстэндамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийг уландаа гишгэж, авлигачдаа хамгаалсан Оффшорын эсрэг гэх хуулийг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд баталлаа. Энэ хуулиар гурван сарын хугацаанд оффшор бүс болон гадаад улсад байгаа 17 тэрбум ам.доллар, үл хөдлөх хөрөнгийг нуун далдлах замаар хуулийн өөр этгээдийн нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргалаа. 17 тэрбум ам.долларын “мөнгө угаах” үйлажиллагаа явагдаж эхэлж байгаа тул энэ мөнгө олон улсын алан хядах үйл ажиллагаа, терроризм, зэвсгийн наймаа, хүний наймаа, хар тамхины наймаатай холбогдож болзошгүй байгаад анхаарлаа хандуулж өгнө үү” гэжээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emee 2017-04-17 12:27:28
    Tungalagt. boli. 90 oni jagsaal vvnees oor baisan ym thvv. Ter ved tor barij baisan buurluud odoogiin thunaliin xvvdiinvvd thig bith jinxene ex oronchid baisan ...
  • Tungalagt 2017-04-17 11:27:31
    Mongol ulsiin baylagiig elbej idej ebxej tvriilcen xulgaichdaas mongiig bushaaj abch ex orniixoo oriig darax gesen tedniig xen negnii xatgaasaar gej gvtgexee
  • ДАВААДОРЖ  2017-04-17 06:13:35
    ЗӨВХӨН БАЯРЦОГТЫН ОФШОР ДАНСАНД МАРТСАН ГЭЭД БАЙГАА МӨНГИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ТАРААХАД НЭГ ГЭР БҮЛД 100 САЯ ТӨГРӨГ НООГДОНО.
    • Зочин 2017-04-17 20:03:54
      Шаана шаана гэхэд дэндүү шаахымаа. Битгий хүмүүсийн турхирсанаар өөрийн үзэл бодол итгэл үнэмшилгүй зүтгэж бай. Хэлж байгаа үг сэтгэгдлээ бодож бай
    • Зочин 2017-04-17 13:10:33
      Шаагаад бай
  • Тунгалаг 2017-04-17 05:06:50
    Хаяг нь оффшорчдын эсрэг нэртэй болсон болохоос биш, хэв загвар нь яг л 90-ээд оны ардчилсан жагсаал цуглаан хэвээрээ байна даа. Бараг автор нь АН юм биш үү.
  • зочин 2017-04-17 04:54:51
    Эдийн засаг сэргэх шинжтэй болоод эхлэнгүүт энэ нь АН-ын хорлон сүйтгэгчидэд таалагдахгүй байна даа, энэ орныг ямар нэг аргаар хорлож байвал болох гээд байна л ...