Жолооч нар хороолол дотор хурдаа тааруулж яваагүйгээс хүүхдүүд ослын хохирогч болж байна
Зам тээврийн ослын дуудлага мэдээллээр энэ оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 172 хүүхэд осолд өртжээ. Ослын улмаас 13 хүүхдийн амь эрсдэж, 34 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтсэн байна.

Дээрх үзүүлэлт нь өмнөх онтой харьцуулахад нас баралт 62,5 хувиар өссөн, хүнд болон хүндэвтэр гэмтсэн хүүхдийн тоо буурсан үзүүлэлттэй гарчээ.

Үүний гол шалтгаан нь бага насны хүүхдэд тавих эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой аж.

Мөн жолооч нар хороолол доторх хөдөлгөөнд 20км/ц хурдтай явах ёстой байдаг. Гэтэл ихэвчлэн анхаарал болгоомжгүй, 30-40 км/ц хурдтай явснаас шалтгаалж энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх шалтгаан болж байна гэж албаныхан үзэж байна. 

Түүнчлэн бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд зорчуулахдаа аюулгүй тээвэрлэлтийн горимыг зөрчдөг. Зориулалтын хамгаалалтын суудалд суулгаагүй, бүс зүүлгээгүйн улмаас огцом тоормос гишгэх зэрэг гэнэтийн ослын үед хүүхэд урд шилээ мөргөх ямар нэгэн хэлбэрээр гэмтэж бэртэх ослын дуудлага буурдаггүй аж. 

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, автозамын ойр хэсэгт тоглуулахгүй байхыг анхааруулж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-17 04:00:49
    KHUULIINKHAA BIELELTIIG KHYANAJI CHADDAGGUY TUR , KHUULI DURMIIG BIELUULDEGGUY ORK ARD OLON BAYKHAD KHICHNEEN OLON YARIAD KHEREGGUY ...
  • тэнэг хүнд хурдан унаа бүү унуул 2017-04-17 03:37:47
    Дүрмээрээ явдаг, зорчвөл ХОРСТОЛ арга хэмжээ авдаг баймаар юм.