Оффшорын хуулийг дагасан жагсаал
Энэ сарын 13-нд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийг батлан гаргалаа. Хууль дагасан шүүмжлэл, таамаглал интернет орчинд хүчтэй тархаж байна. Мөн  хууль батлагдан гарсан даруйд буюу “Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ийнхөн жагсаал хийлээ. Тэд өнгөрсөн бямба гарагт бүтэн өдрийн жагсаал зохион байгуулж, олон нийтийг оффшортнуудын эсрэг тэмцэлд уриаллаа.  Жагсаалын төгсгөлд жагсаалд оролцогчдын зарим нь үргэлжлүүлэн суулт зарлах шийдвэр гаргасан юм.  Энэ суулт нь сайн дурынх байх аж. Хүссэн иргэд суулт зарлах боломжтой учир тэд ийнхүү суулт хийж байна. Жагсаал зохион байгуулагчдын зүгээс энэ долоо хоногийн даваа гараг буюу өнөөдөр өдрийн ажил эхлэхэд оффшорт хөрөнгөө нуусан улс төрчдөө эгүүлэн татах, хөрөнгөө оффшорт нуусан хүмүүсийг Монголдоо оруулж ирэх зэрэг шаардлагаа тавьсан юм. Мөн эрх баригчдыг энэ чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлага тавилаа. Жагсагчид хийгээд иргэдийн зүгээс 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байна хэмээн бичих болсон. Харин албаныхан 10 тэрбум ам.долларын эдийн засагтай улсаас 17 тэрбум ам.доллар хэрхэн хилийн чанад руу гарсан байх вэ? Гэсэн асуултад хариулт нэхсээр байна. Иймээс гишүүдийн зүгээс дээрх тоог эцэслэн шалгахад гэмгүй гэдгийг холбогдох албаныханд хэлж байв.  Тэгвэл эдгээр дуулиантай холбоотойгоор хууль хэрхэн хэрэгжих талаарх мэдээллийг хүргэе.
 
Манайд оффшор гэх үг хувьд үлгэрт гардаг харийн мангас мэтээр төсөөлөгдөж ирсэн. Харин одоо энэ мангасын амнаас эрх баригчдаа салган авахаар хууль УИХ хууль батлан гаргалаа. Энэ хуулийн үйлчлэлд 39800 төрийн албан хаагч болон түүний эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхэд, хамаатан садан нэгдмэл сонирхолтой хамаарал бүхий хүмүүс хамаарна.  Ингээд ирэх наймдугаар сарын 10 –аас өмнө  гадаадад байршуулсан этгээд, этгээдийн хамаатан садан мөнгөө татаж, эх орондоо авчрахаар хуульчлав. Тодотгоход, 39800 төрийн албан хаагчтай нэгдмэл сонирхолтой этгээдүүдийг хамааруулахад 300-400 мянган хүнд энэ хууль үйлчлэхээр болж байна. Эдгээр хүмүүс оффшор бүсэд хувьцаа эзэмшдэг, хадгаламжтай бол АТГ-т мэдүүлгээ гаргаж, хөрөнгөө Монгол Улсад оруулж ирэх, компанитай бол түүнийгээ татан буулгах үүрэг хүлээж байна. Хуулийг ёсчлон дагахгүй бол албан тушаалаас нь эргүүлэн татна.
 
Хууль батлагдан гарах алх цохихоос өмнө Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хийрхэл, хэт их улстөржилт юунд хүргэж болдгийг энэ хууль бодитой жишээ болж харагдаж байна. Өнөөдрийн ярилцаж байгаа асуудлуудыг өнгөрсөн оны 10 сард хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх үед л хэлэлцэж байсан шүү дээ. Хэлэлцэх эсэхийг хэлэлцээд ЗГ-аас өргөн барьснаар буюу 37942 төрийн албан хаагч хамрагдана гэж орж ирсэн ч оффшорчдыг УИХ, ЗГ хамгаалж байна гээд нийгмийн давлагаа үүсгээд тэрэнд нь улс төрчид шахагдаад 37942 төрийн албан хаагчид болон тэдний эцэг эх, эхнэр нөхөр, хамаатан садан нэгдмэл сонирхолтой этгээдүүд гээд нэмээд оруулж, баталж байна. Оффшорыг өргөн хүрээнд батлах ёстой гэсэн гишүүд өнөөдөр арай өргөн хүрээтэй болчихлоо гэж байна. Засгийн газрын өргөн барьсан хуульд данс эзэмших, хувьцаа эзэмшихийг хориглох байсан. Гэтэл гишүүд хэлэлцүүлгийн явцад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө авахыг хориглож байгаа юм. Жишээ нь төрийн албан хаагч гадаадад явж байхдаа бугуйн цаг авах боломжгүй болчхоод байна. Хууль одоо 300-400 мянган хүнд энэ хууль хамаарах болчхоод байна. Нийгэмдээ хөтлөгддөг асуудал ийм байдалд хүргэж байна” гэв.

Ийнхүү шүүмжлэл хүлээлт дагуулсан оффшорын хууль хэрхэн хэрэгжих нь  тодорхой хүлээлтүүдийг үүсгэж байна.

П.ГОО
olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Офшор дахь хөрөнгийн гарал үүсэл хаанаас 2017-04-17 17:39:05
    Мөнгөтэй баян Монгол олон болоосой. Гэхдээ төсөв нийтийн хөрөнгийг хулгайлаад татвараас зугатаад байгаа Монгол байхгүй болоосой.
  • mongol emee 2017-04-17 12:23:39
    Ex oron ard tvmniixee xorongiig xulgailsan xulgaichid oorsodiigoo xamgaalsan xuuli gargachixlaa. Edniig yax be? Jagsaad nemergvi l baix daa.
    202.9.43.46
    Мэдэгдсэн Хариулах
  • АНЗААРДАА 2017-04-17 11:00:52
    ГАНЦХАН КОМПАНИД МОНГОЛЫН 50-ИАД ИРГЭН ДАНСТАЙ БАЙСАН БАЙНА. ГЭТЭЛ ИЙМ КОМПАНИ ХЭДЭН МЯНГА БАЙГАА Ш ДЭЭ. ТЭГЭЭД ҮРЖҮҮЛЭЭД БОДОХГҮЙ ЮУ. ТЭНД ХИЧНЭЭН ДООЛУУР БАЙЖ...
  • zochin  2017-04-17 02:16:49
    Tegjil ih gadaadaar hesej tsag abmaar baival terniig hench toriin alband or gej albadaagui, bizneseel hiigeed duraaraa hesej hudaldan avaltaa hiine biz.