Төсөвт тодотгол хийж, цэргийн албан хаагчид сургуулилтын үеэр амиа алдлаа
Өнгөрч буй долоо хоногт улс, эх оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Улсын төсөвт тодотгол хийв

УИХ-ын өчигдөрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналын дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зарлага болон  цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.



Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын жагсаалтаас нэмж санхүүжилт олгох шаардлагагүй, 719.6 сая төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 3 төсөл, арга хэмжээг хасч, өмнөх жилүүдэд олгосон санхүүжилтийн гүйцэтгэлийг үндэслэн 9 төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 2.339.3 сая төгрөгөөр бууруулан, эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын их засварын зардлын дүнг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож 14.300.0 сая төгрөгөөр бууруулснаар нийтдээ хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 2017 онд санхүүжүүлэх дүнг 17.961.7 сая төгрөгөөр хасч тооцжээ.

Дээрх өөрчлөлтүүдийг 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,035.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь, нийт зардал 8,750.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,714.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувь болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурсан байна.

Хээрийн дадлага, сургуулилтын үеэр гранат дэлбэрч, хоёр цэргийн алба хаагч амиа алдав

ЗХЖШ-ын харьяа нийслэл хотын хүрээний анги нэгтгэлүүдийн байлдааны  хээрийн сургуулилтын үеэр ЗХ-ий 350-р ангийн албан хаагчид амиа алдсан хэрэг энэ сарын 11-ний өдөр гарсан. Тодруулбал дөрөвдүгээр сарын 11-ний оройн 17:40 цагийн орчимд Төв аймгийн нутаг дэвсэр Тавантолгойн бэлтгэлийн баазад байлдааны гранат  шидэх сургуулилт хийх үеэр гранат дэлбэрч 350-р ангийн ахмад Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нар амиа алдсан хэрэг гарсан билээ. Мөн амиа алдсан алба хаагчдаас гадна тус ангийн найман албан хаагч шархдаад байсан юм.



Амь эрсэдсэн хоёр цэргийн албан хаагчийн нэг нь 30 настай, эхнэр хүүгийн хамт амьдардаг, БХИС-д Зэвсгийн албаны офицер мэргэжлээр бэлтгэгдсэн, хэд хэдэн ангид мэргэжлээрээ ажиллаж, Афганистан, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн, нөгөө нь 24 настай, эхнэр,  хүүгийн хамт амьдардаг, Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд мэргэн буудагчаар бэлтгэгдэж 2012 оноос хойш 350 дугаар ангид ажиллаж, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай, манай зэвсэгт хүчний шилдэг алба хаагч нар байсныг ЗХЖШ-ын удирдлагууд мэдээлсэн юм.

Шархадсан найман албан хаагч эд эрхтний болон дотор эрхтэний ямар нэгэн ноцтой гэмтэл байхгүй бөгөөд хоёрт нь яаралтай хагалгаа хийж эрчимт эмчилгээнд оруулжээ. БХЯ, ЗХЖШ-ынхан ослын газарт шуурхай ажиллаж, амь эрсэдсэн болон шархадсан цэргийн албан хаагчдын ар гэрт шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж байгаа аж. 

Татварын буцаан олголт дансанд орж эхэллээ


 
Татварын Ерөнхий газраас ХХОАТ-ын буцаан олголтоо авах иргэдийн эхний ээлжийн олголтын материалыг Нийслэлийн Төрийн санд шилжүүлсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл иргэдийн буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэлжээ.Тухайлбал, хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц барих, худалдан авах, хашаа байшин худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлдөг. 100 сая төгрөгөөр байр худалдаж авсан тохиолдолд хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөн, тухайн жилд төлсөн татварыг буцаан олгодог хуультай.
Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74,222 татвар төлөгч иргэн 2016 оны тайлан ирүүлсэн бөгөөд нийт 45.0 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emee 2017-04-28 16:00:38
    Edgeer ami vregdsen xvvxdvvd xeregtei shagt Chinii toloo vxnie? gej ex orondoo xelex er shergvvg bailaa.Sandal thireeteigee zuuraldaad vldsen said ni
    202.9.43.46
    Мэдэгдсэн Хариулах
    • vrgeljlel 2017-04-28 16:04:15
      Namaig bodooroi MAN mini gesem bertegchin teneg bailaa. Xairan ch ex oron.mongol tor mini.xairan ch er shergiin svr svld mini? Baterdene maxan tolgoitoo icheech...
      202.9.43.46
      Мэдэгдсэн Хариулах
  • Б 2017-04-20 12:43:50
    Бид бүхэн буруу сонголт хийжэээ бид бүхэн буруу сонголт хиижээ энэ засаг ард түмэнээ бодсонгүй ...
    45.117.32.4
    Мэдэгдсэн Хариулах
  • amar 2017-04-16 16:37:10
    Zasagaas mongo ger buld ni toloh heregtei
    172.56.29.151
    Мэдэгдсэн Хариулах