ОХУ монголчуудыг визгүй хүлээж авахаар бэлтгэж эхэлжээ
УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон тэргүүтэй Монголын дээд хэмжээний төлөөлөгчид ОХУ-ын Бу­риад улсын Эрхүү мужид албан ёсны айлч­лал хийж байна. Манай улсын га­даад худалдаа өнгөрсөн жилээс эх­лэн тогтмол буурч байгаа бөгөөд нэмэгдүүлэх тал дээр УИХ, Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгаа юм. Энэ удаагийн айчлалын зорилго ч гадаад худалдааг нэмэгдүүлэхэд чиг­лэж байгаа юм.

Манай төлөөлөгчид Иркутскийн эрх баригчдад хандан худалдааны чө­лөөт бүс хамтран байгуулах санал тавь­сан талаар хойд хөршийн “Байкал инфо” сонинд “Монголын дээд хэм­жээний төлөөлөгчдийн Иркутск му­жид хийсэн айлчлалын үеэр чөлөөт худал­дааны бүс хамтран байгуулах асуудал хөндөгдлөө. Хамтарсан чөлөөт худалдааны бүс байгуулагдсанаар хоёр талын худалдааны эргэлт нэмэгдэхээс гадна бизнесмэнүүдэд хамтарч ажиллах шинэ, шинэ боломжууд бий болно гэдэгт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар итгэлтэй байна. Жишээ нь, Монгол Улс мал аж ахуйн гаралтай мах болон бусад хүнсний бүтээгдэхүүн, чанартай арьс, ширэн бүтээгдэхүүнийг санал болгож чадна гэж тэрбээр хэлсэн” хэмээн бичжээ. Мөн хоёр талын харилцааны өнөөгийн байдлын талаар “Монгол, Эрхүү муж сүүлийн үед урлаг, спорт, боловсрол, бизнесийн чиглэлээр нягт хамтран ажиллаж байна. Жил бүр хэдэн арван монгол оюутан Иркутскийн их дээд сургуулиудад суралцдаг бөгөөд манай эндхийн боловсролыг Монголд зүй ёсоор хүндэтгэж үздэг” хэмээн эерэг зүйл бичсэн байв.

1992 онд болсон Монгол, Буриадын Засгийн газар хоорондын комиссын анх­дугаар хуралдаанаас хойш худал­даа, хөдөө аж ахуй, төмөр зам, ба­рилга, уул уурхай, эрчим хүч, аялал жуулч­лалын салбарт хамтран ажиллах гэ­рээ, хэлцлүүдийг байгуулж байсан юм. Энэхүү ажлууд алгуурлах явдал гар­сан ч 2010 онд Улаанбаатар хотноо зо­хион байгуулагдсан “Дэлхийн мон­гол­чууд” олон улсын чуулга уулзалтад Б­уриад Улсын Ерөнхийлөгч, Засгийн газ­рын дарга В.В.Наговицын хү­рэл­цэн ирснээр харилцаа холбоо да­хин сэргэлтийн шатандаа орсон гэж дүг­нэж болно.

Эрхүүгийн хязгаар нь Сибирийн холбооны тойрогт багтдаг, 774 846 км нутаг дэвсгэртэй, хүн амын тоогоор Монгол Улстай ойролцоо / 2014 оны байдлаар 2 418 348 хүн амтай/. Мод бэлт­гэл, целлюлоз-цаас үйлдвэрлэл, уул уурхай, машин угсралтын сал­бар түлхүү хөгжсөн. Нэг хүнд ног­дох ДНБ-ий хэмжээгээр ОХУ-ын бү­рэл­­дэхүүнд багтсан 83 субъектээс 20-д жагсдаг. Аж үйлдвэрлэл өндөр хөгж­сөн мужийн тоонд ордог бөгөөд ОХУ-д үйлдвэрлэгдэж буй нийт эрчим хүч­ний 6.5 хувь, мод бэлтгэлийн 15 хувь, нүүрс олборлолтын зургаан хувь, целюллюлозын 20 хувь, картон цаасны 10 хувь, нефть бүтээгдэхүүний есөн хувийг дангаараа бүрдүүлдэг байна.  Монгол Улсын хувьд худалдааны чухал хамтрагч байж чадах муж юм. Өнгөт металл, хар төмөрлөг зэрэг байгалийн баялаг ихтэй бөгөөд манайхаас ялгаатай нь энэ чиглэлийн боловсруулах үйлдвэрүүдийг хан­галттай байгуулсан. Хүнд үйлд­вэрлэлийн салбарт манай улсад үлгэр жи­шээ болж чадна. Тиймээс Иркутс­кийн айлчлал хоёр талын хувьд аль алинд нь чухал байж, харилцан ашиг­тай ажиллах итгэлийг улам бататгаж өг­сөн юм.

Иркутскийн айлчлал Монгол-ОХУ-ын хооронд визгүй зорчих журам ирэх намраас баттай үйлчилж эхлэх нь гэсэн ойлголтыг олон нийтэд өгсөн нь бас нэг онцлог боллоо. ОХУ-ын хэвлэлүүдэд визгүй зорчих гэрээг ирэх наймдугаар сард, Халх голын ялалтын 75 жилийн ойгоор В.Путин, Ц.Элбэгдорж нар Монголд батална гэж мэдээлж байсан ч сүүлийн үед “В.Путин Монголд ирэх эсэх нь эргэлзээтэй” гэсэн мэдээлэл гараад буй. Тэгвэл В.Путин ирэхгүй байсан ч визгүй зорчих гэрээ батлагдах бололтой.

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч Вячеслав Наговицын энэ талаар “Энэ асуудлыг манай хоёр улсын төрийн тэргүүнүүд ярьчихсан. Монголын тал бол ирэх есдүгээр сар гэхэд шилжчих боломжтой гэдгээ сая илэрхийллээ. Одоо бид гаалийн шалган нэвтрүүлэх цэгүүдийнхээ хүчин чадлыг олон хүнд зэрэг үйлчлэх боломжтой болгон өргөтгөж байна. Энэ бол эхний шат. Дараагийн шат бол мэдээж, визгүй журамд шилжинэ” хэмээн өгүүлжээ. Тэрбээр Оросын тал саналыг бүрэн хүлээж авсан болохыг баталсан юм. Манай тал ч гэсэн Оростой хиллэдэг шалган нэвтрүүлэх цэгээ өргөтгөх болон бусад бэлтгэл ажлыг эхлүүлэх цаг болсон гэдгийг доорх яриа баталсан. 

Монголын төлөөлөгчид Эрхүү хотод зочлох үеэр ОХУ-ын Буриад улсын Ардын хурлын орлогч дарга Владимир Павлов “Хоёр улс визгүй зорчих гэрээ байгуулсны дараа хэрэгжилтийг нь хангах тал дээр бэлтгэл ажлуудыг бид зохион байгуулж байна. Тэгвэл би өнөөдөр та бүхнээс “Хоёр улс хоорондоо визгүй чөлөөтэй зорчдог болох, болсны дараа худалдаа эдийн засгийн харилцаагаа илүү бэхжүүлэх тал дээр Монголын тал ямар ажил хийж байна вэ” гэж асууя. Хоёр талын худалдаа эргэлт нэмэгдсэнээр зөвхөн Буриадад биш, Монголд ч бас ашигтай шүү дээ” хэмээн манай төлөөлөгчдөөс асуусан байна. Энэ асуултад УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэж, манай хоёр улсын иргэд бизнесийн болон амин хувийн шалтгаанаар хоорондоо чөлөөтэй зорчдог болно гэдэгт би итгэж байна” хэмээн хариулжээ.


Х.Батсайхан
МОНГОЛЫН МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-08-27 10:14:20
    jijigheen biznes esvel ajil hiigeed yavj bgaa humuust mapi medegdehgui baihaa harin dund .,tomoohon biznes erheldeg hind medregdej boloh uym daa
  • ккк 2014-08-27 04:53:03
    Оросын мафи монголын визийг авч чадахгүй хилийн цаана гацдаг байсан гэж орилолдоод байх юм. Сонин юм аа. хахахаххаха
  • zochin 2014-08-02 13:52:54
    ali ali ni vizgui zorchih ni deer shd Orsuud shig eeltei ard tumen haana bgaa yum be??? Ene joojoo gej nereer yum bichsen ih medegch yu solioorood bgaa yum be????? yu ch medehgui bj ih medeed tsetserheed bh chini!!!!!! Manai dotoodiin deeremchid eh ornii
  • mongol 2014-07-29 23:31:05
    Orosuudaas hezee ch bvv ai ....ted dajgvi erchvvd manai haltar hvvhnvvdiig toodoggvi yum.Hujaa nar bol nvh bolgonf ugladag durakuud...kkkkk
  • joojoo 2014-07-29 23:12:36
    Монголчууд орос руу визгүй, оросууд монгол руу визтэй зорчих нь зөв. Оросууд визгүй орж ирвэл томчуудад л халгаатай даа. Мань мэтэд бол мэдэгдэхгүй. Дэлхийд оросын дээрэмчид ноёлж бна шүү дээ.
  • 654654 2014-07-29 14:45:49
    Russian Terrorism, Welcome to Mongolia )
  • ARD 2014-07-29 12:57:46
    2 ih hurshteiguu adilhan visa-gui bsan l deer shuu deee, nen yalanguya oros ruu visa-gui zorchih ni zuv uu...
  • рускый язык 2014-07-29 12:41:28
    Сайн талыг нь бодож үзээчээ дашгүй юм биш үү
  • орос хэл сурцгаая 2014-07-29 10:00:21
    Ашгүй дээ. Арван таван жилийн турш сурсан орос хэлнийхээ хэргийг гаргаж болох нь ээ.
  • зочин 2014-07-29 08:00:55
    САЙХАН МЭДЭЭ БАЙНА, ХУЖААГИЙН ЭРЛИЙЗҮҮДЭД МУУ БОЛЖ БАЙГАА БАЙХДАА ЯНЗ НЬ
  • Teneg 2014-07-29 06:16:50
    viztei baisan ch ter mafi gemt heregtenuud ni orood l irj bgaa bizdee.
  • Visa 2014-07-29 02:36:22
    ОРОСТОЙ ВИЗГҮЙ БОЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ!!! ИНГЭВЭЛ ИХ ГҮРЭН ОРОС ЯАХ Ч ҮГҮЙ, ХАРИН ЖИЖИГ МОНГОЛ Л ХОХИРНО. ХАМГИЙН ЭНГИЙН АХУЙН ТҮВШИНГИЙН ЖИШЭЭ ГЭХЭД: ОРОСЫН МАФИ, ГЭМТ ХЭРЭГТНҮҮД УРСААД ОРЖ ИРНЭ, ӨӨРИЙН ӨРВИЙСӨН ХЭДЭН БОР ХУЛГАЙЧАА ДИЙЛЭХГҮЙ БАЙГАА МАНАЙ МУУ ХУ
    • mongol 2014-09-01 02:46:41
      оросын мафи гемт херегтнууд урсан ч гехшиг!!!! одорт 500 хужаа монгол охидтой явалдаж байхад чи ну мафи,
    • монголойд 2014-07-31 15:38:40
      паа лаалаа. манайхан визээр оросын мафийг хазаарладаг юм биздээ. орос монголын виз авах шиг амархан юм байдаггуй юм хуухээ. дурын бацаанд гадаад паспортоо огоод явуулахад л болоо. харин гитдууд барьцаж нохойтох вий.
    • монголойд 2014-07-31 15:38:39
      паа лаалаа. манайхан визээр оросын мафийг хазаарладаг юм биздээ. орос монголын виз авах шиг амархан юм байдаггуй юм хуухээ. дурын бацаанд гадаад паспортоо огоод явуулахад л болоо. харин гитдууд барьцаж нохойтох вий.
    • тэнэг 2014-07-29 09:56:25
      ОРОСЫН МАФИ гээд яриад байгаа юм вэ?Оросод амьдардаг бид нарт мэдэгдэх юм алга.... сонин солиотой юм ярих юмаа.
      • zochin 2014-07-29 10:06:15
        eserguutseed bga heseg humuus joohn jalga dov davj setgeechee vizgui bolj baival hudaldaa naimaanii huree orgsood ali ali taldaa l ashigtaishee yun mafi ntr