ЭЕШ-ын бүртгэл дууслаа
Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчын бүртгэл орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт эхэлсэн.  Бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны 18.00 цагт дууслаа.

Бүртгэлийн цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байна.

ЭЕШ -ын бүртгэл дуусахаас нэг хоногийн өмнө 37 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн байсан юм. Энэ жил 40 мянга гаруй хүүхэд ЭЕШ өгөх урьдчилсан дүн гарсан юм.

Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудасыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш http://www.eec.mn сайтаас хэвлэн авна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.