Хүнсний гол нэрийн барааны үнэ 2.3 хувиар өсчээ

Дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.3 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.7 хувиар өсчээ.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.2 хувь, үхрийн ястай махны үнэ 3.3 хувь, үхрийн цул махны үнэ 4.4 хувь, адууны ястай махны үнэ 28.5 хувь, ямааны ястай махны үнэ 3.3 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 2.6 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өсч, адууны ястай мах болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7020 төгрөг, үхрийн /ястай/ мах 8040 төгрөг, үхрийн цул мах 9400 төгрөг, адууны /ястай/  мах 6200 төгрөг, ямааны /ястай/  мах 4825 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сартай харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.3 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байв.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 3.3 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сартай харьцуулахад 0.9 хувиар өсчээ.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 5.7 хувь, луувангийн үнэ 2.9 хувь, байцааны үнэ 5.8 хувь, хүрэн манжингийн үнэ 0.2 хувь, сонгины үнэ 1.9 хувиар буурчээ. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад луувангийн үнэ 1.5 хувь, байцааны үнэ 1.4 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.4 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар буурчээ. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Эх сурвалж: ҮСХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol emee 2017-04-16 06:44:38
    Tatbar nemegdexeer bvx zviliin vne osox ni margaangvi.Endees ard tvmnii buximdal tuildaa xvrch vimeen samuun vvsne.OUBS iin xvsch bui vr dvn ene gejvv?