Хатуу арга хэмжээ авахыг үүрэг болгов

Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас баталсан  2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд  311, 350 дугаар анги байлдааны буудлага хийж бэлтгэлээ хангах явцад гарсан ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн.

Осол болсон даруйд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үүрэг гүйцэтгэж байсан эмнэлэгийн бие бүрэлдэхүүн, эмч нар осолд өртсөн цэргийн алба хаагчдад эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийг үзүүлэн, улмаар 20:15 цагт осолд өртсөн цэргийн алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэгт хүлээн авч шаардлагатай эрчимт эмчилгээнд оруулсан.

Өнөөдрийн байдлаар шархадсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч 3 цэргийн алба хаагч эмнэлгээс гарч,  эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нар энгийн тасагт шилжиж биеийн байдал тогтвортой байна. Батлан хамгаалах яамны удирдлага шархадсан цэргийн албан хаагчид тэдний ар гэрийнхэнтэй нь уулзан холбогдох хууль журамд заасны дагуу дэмжлэг үзүүлэв.

Мөн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцож албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэн оршуулах ажилд Батлан хамгаалах яамны удирдлагууд оролцож тэдний ар гэрт эмгэнэл илэрхийллээ.

Батлан хамгаалахын сайд энэхүү осолтой холбогдуулан тухайн өдрийн /2017 оны 4 дүгээр сарын 11/  22 цагт сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж  Тавантолгойд явагдаж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, байлдааны галт хэрэгслэл, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулж байх талаар хатуу үүрэг чиглэл өгсөн.

Энэ сарын 14-ны өдөр сайдын зөвлөлийн хурлыг дахин хуралдуулан дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилт явц, байдлыг шалган Батлан хамгаалахын Ерөнхий Хянан Шалгагч хошууч генерал З.Болдбаатараар ахлуулсан дээрх ослын шалтгаан нөхцөлийг тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийн хяналт шалгалтын явцын дүгнэлт, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваагийн илтгэл, мэдээллийг хэлэлцэж мөн гуравдугаар сарын 15-ны өдрийн  тушаалаар  БХЯ-ны дэд сайдаар ахлуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөлийн ажлын дүгнэлт, танилцуулгыг сонсон хэлэлцлээ. Батлан хамгаалах яамны зүгээс ажлын хариуцлагыг сайжруулах, цэргийн сургалт бэлтгэлийг стандартын дагуу явуулах  тухай тушаал, албан даалгавар, үүрэг чиглэлийг удаа дараа өгч байсан. Тиймээс хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад шүүх, цагдаагийн байгууллагын дүгнэлт, БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн хатуу арга хэмжээ авах санал боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баатараа  2017-04-18 08:52:39
    Аварга хариуцлагаа хулээх хэрэгтэй. Ер нь энэ сайд дарга нар ажлаа хийдэггуй нь хийх естой ажлынхаа цомд нь орж ажилладаггуйн нэг илрэл боллоо гэж харж байна.
  • yju 2017-04-17 01:48:55
    said bolon ded said ni zailaa mergejiliin hvn ni bh estoi sh dee nogoo mergejiliin ZG geed bsan yasan bee
  • OГЦОР ! 2017-04-16 13:03:13
    САЙД НЬ ОГЦОРОХ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН БАЙНА !
  • kkkk 2017-04-16 12:46:13
    Nirgesen hoino hashgaraw gegch bolow
  • дараагийн 2017-04-16 05:52:52
    хатуу цэвэрлэлт хийх хэрэгтэй олон сайданцарууд гадаадад дайлуулахаас өөр юу ч мэдэхгүй байсаар дараагийн хамруулатандаа орж байна
  • зочин 2017-04-16 03:13:05
    БАС АЛБА ХААЖ БАЙСАН ЦЭРГИЙГ ДАРГА НЬ ДАРАМТАЛЖ ХҮЙТЭНД УС ЦАЦАЖ, ГАДАА ХҮЙТЭНД ХӨЛ НҮЦГЭН ЗОГСООСНООС ХӨЛДӨӨД 9 ХУРУУГАА ТАЙРУУЛСАН ХЭРЭГ ДОРНОГОВЬД ГАРЧЭЭ
  • Bugded ni hariuzlaga 2017-04-16 02:32:39
    Zowhon neg huniig zailuulah bish shuu ene Batlan hamgaalah ih asuudaltai Mongo idej uusan asuudaluud ar araasaa yarigddag odoo ayulgui ajillagaa bas Ongoznii mo...
  • 112233 2017-04-15 12:01:46
    Бат-Эрдэнэ сайд өөрөө сайн дураараа ажлаа өгөх хэрэгтэй, өөрөө өгөх гээд байхад нь намын даалгавараар ажлыг нь өгүүлэхгүй байгаа байх л даа
  • baagii 2017-04-15 10:38:27
    avarga said uhamsaraarai ogtsorvol jinhen vlger duurial bolno. taiwan tsagt haraa hyanilt ajilgaa muugaas osol garlaa.
  • zochin 2017-04-15 07:54:58
    khuue , bat-erdene uuuruu ogtsordog yum shuu dee . soyoltoy , irgenshsen niigemd bol .
  • ХЭЭЦЭС 2017-04-15 07:26:06
    БӨХ ЮУ ГЭЖ АЖИЛАА ӨГӨХ ВЭ? ТЭГЭХ ЁСТОЙГ ОЙЛГОХГҮЙ ЮМ ЧИНЬ
  • Өөрөө 2017-04-15 05:41:24
    Бат-Эрдэнэ өөрөө огцорч жишиг тогтоогооч дээ!
  • Ganaa 2017-04-15 05:09:16
    Said ooroo ajilaa ogchih heregtei de