Э.Анхбаяр: Урлаг миний амьдралд олон боломж нээж өгсөн

Серж Меценатсангийн дуучин Э.АнхбаярыгӨөр зочинбуландаа урьж ярилцлаа.

- “Мөнгөн моднаадмын шилдэг дуучин, “Морин хуурнаадмын тэргүүн байр гээд та саяхан олон шагналын эзэн боллоо. Энэ цаг үеийг амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлж байна даа?

-Тийм шүү. Урлагийн буянд залуу нас минь үр бүтээлтэй өнгөрч байна. Энэ тайз надад их олон зүйл өгч байгаа. Өдөр бүр талархаж явдагХэдхэн хоногийн өмнөМөнгөн моднаадмын шилдэг дуучин боллооМөн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр ахынхааТэнэгэр их талхэмээх сайхан дуугаарМорин хуурнаадамд тэргүүлсэнИрээдүйд маань гэрэл гэгээ нэмсэн үйл явдлууд байлаа.

Сонгодог урлагийн салбарт олон зүйлийг хийж бүтээх зорилгыг маань улам бадраалааИх баяртай байгаа.

-Та  олон улсын томоохон тэмцээнүүдэд Монголынхоо нэрийг гаргаж амжилттай оролцсонУнгарын Будапешт хотын театрт  мөн ажиллахаар болсон. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Эва Мартоны нэрэмжит уралдааны тэргүүн байр эзлэх үеэр Унгарын Будапешт хотын театрын захирал жилийн хугацаатай хамтран ажиллах санал тавьсан юмЭнэ хүрээнд 2017-2018 онд Унгарын Будапешт хотын театрт ажил­лахаар боллооИрэх намраас  Унгар явж тэнд Ж.ВердийнТрубадурдуурийн Ди Луна, “Травиата”-гийн Жермон, “Бал-Маскараддуурийн Ренатод дуулна.

 -Удахгүй дуурийн эх орон Италийг зорих гэж байгаа гэсэнТэнд бэлтгэл хийх гэж байна уу?

-Хоёр сарын хугацаанд итали багш дээрээ очиж бэлтгэл хийнэ. Энэ жил Австри, Голландад болох Олон улсын тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөөд байнаМөн томоохон дуурийн дүрүүд дээр ажилланаТүүнд бэлтгэх хэрэгтэй.   Явахаасаа  өмнө эх орныхоо хөдөө нутгаар аялж байна. Сүхбаатар, Сэлэнгэ аймгаар яваад ирлээАлтан овоондоо очиж хийморио сэргээлээЕрөнхийдөө дараа долоо хоногт нисэхээр болоод байж байна.

-Багшийнхаа тухай ярихгүй юу. Анх яаж холбоо тогтоож байв?

-Цахим ертөнц хөгжиж байгаагийн давуу тал нь урлагийнхан гадаад ертөнцтэй харьцаж чаддаг боллоо. Олон улсын тэмцээнүүдэд орол­цож, гадны мас­теруудын нүдэнд өртөж байна. Цаашлаад тэ­дэнтэй хамтран ажиллах боломжтой болж байгаад баярладагМанайСерж Меценатсан энэхүү боломжийг надад олгосон. Итали багш маань олон улсын дуурийн уралдааны шүүгчээр ажилладаг, Европдоо нэлээд алдартай хүн байгаа.

-Таны дуурийн урлагт орж байсан түүхийг сонирхмоор байнаДуртай болгон өөрийн болгож чаддаггүй онцлогтой мэргэжил шүү дээ?

- Миний бага нас Өвөрхангай аймагт өнгөрсөн. Цэцэрлэгт бай­хаасаа л дуулдаг байлаа. Хажуугийнхаа цэцэрлэг рүү тоглолтоор явна, сургуульд ороод дөрөвдүгээр ангидааУлаан бүччуулгын  гоцлол дуучин болж байлааОлон уралдаан тэмцээнд орсон дооДуучин болно гэдэгтээ бат итгэлтэй байсан. Гэхдээ СУИС-д шалгалт өгөөд тэнцээгүй. Тэгээд Хөгжим, бүжгийн коллежид Ардын жүжиг­чин Б.Жавзандулам багш дээрээ очиж дуурийн урлагаар хичээллэж эхэлсэнХүн ер нь өөрийн хүсэл мөрөөдөлдөө үнэнч байвал амжилт ирдэг юм билээ. Жавзаа багшийнхаа удирдлагад таван жил хичээллэсэн. Тэгээд сургуулиа төгсөөд шууд ДБЭТ-ын гоцлол дуучин болж байлааХүнд байнгын боломж байдаг гэдгийг миний өнгөрсөн амьдрал харуулдаг.   Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг гэдэгЕр нь сонгодог урлаг миний амьдралд маш олон боломж нээж өгсөн

-Багш  тань маш олон дуучныг Монголын сонгодог урлагт хүлээлгэж өгсөн хүн. Ер нь юу гэж захидаг байв?

- Аль болохОлон улсын уралдаанд ор”, “Сонгодог тал руугаа өөрийгөө илүү хөгжүүл, сонгодог урлагаар чи хоолоо олж иднэ”, “Миний шавь дэлхийд дуулнагэж оюутан байхаас хэлдэг байсан. Тухайн үедээ багшийг ингэж хэлэхэдБи юун дэлхийд дуулах вэл гэж боддог байлаа. Гавьяат жүжигчин С.Жавхлан шиг болно гэж сургуульд орсон хүүхдүүдэд төсөөлөгдөхгүй шүү дээ. Одоо бодоход багш минь бэлгэшээж ч байж, өөрөө ч бас хувь хүнийхээ мэдлэг чадварынхаа хувьд олж харсан байж. Хамгийн анх Улаан-Үдийн театрт дуулсныхаа дарааНээрээ ч дэлхийн тайзан дээр дуулах юм болов уугэж бодож байлаа. Улаан-Үдийн театр маш сайхан өгөөжтэй газар байдаг. Манай Монголын олон сайхан дуучин тэндээс гараагаа эхлүүлсэн сайхан энергитэй газар.

-Таны үеийн уран бүтээлчид нийтийн дуу руу их орсон байдаг. Танд тийм бодол байв уу. Анхнаасаа л сонгодог урлаг гэж зорьж хичээллэв үү?

-Урлагийн сургуульд орж байгаа хүүхдүүдийн ихэнх нь амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд байдаг. Зарим нь өөрийнхөө амьдралыг энэ салбараас босгоно гэсэн зорилготой орж ирдэг. Түүнээсээ болоод нийтийн дуу руу ороод байна уу даа гэж харах юм. Дуурийн дуу дуулахаар сайхан уран бүтээлчид нийтийн дуу руу орж байнаГэхдээ мэдээж тэдний буруу биш л дээӨөрийн хүссэнээр зорьсондоо хүрэхээр яваа залуусаа мэдээж дэмждэгНадад ч нэлээд хэдэн бүтээл бий. Өнгөрсөн жил Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Жанцанноров гуайнБурхан Халдундууг дуулжМорин хуурнаадмын Гранпри шаг­нал хүртэж байсан. Ц.Эрдэнэбат ахаас эхлээд Монголынхоо хөгжмийн зохиолчидтой хамтарч уран бүтээл хийж байсанМөн энэ жил Ш.Өлзийбаяр ахтайгаа хамтран ажиллалааЦаашид дуурь дуулахын зэрэгцээ ард түмнийхээ сэтгэл зүрхэнд үлдэх бүтээл дээр ажиллана гэж бодож байгаа.

-Монголын сонгодог урлагийг дэлхийн бусад оронтой харьцуулахад ямар дүгнэлтэд хүрдэг вэ?

-Үнэнийг хэлэхэд Монголын сонгодог урлагт шинэчлэл хийх цаг нь болсон юм. Олон улсын олон  уралдаанд оролцлоо. Уран сайхны бодлогоосоо эхлээд шинэч­лэл хийх цаг нь хэдийнэ болжээ. Улс орон хямралын бай­далтай байгаа ч багахан хэмжээний төсвийн хөрөнгөөрөө шинэчлэл хийх боломжтой. 1970, 1980-аад оны социализмын үеийн энэ системээрээ цааш явах нь маш буруу. Үүнийг тодотгож хэлмээр байна. Манайд байдаг социализмын үеийн жишиг дэлхийн хаана ч байхгүй.

Зууны мэдээ
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Itali angili oros gyrbiin ard garchihbal 2019-02-13 11:05:20
    Anhbayar aa!!!chi chadna!heleen l hichee?Bysad ni ta nar chadna!
    194.199.4.202
    Мэдэгдсэн Хариулах