Өнөөдрөөс зуны хуваарьт шилжлээ

Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу өнөөдрөөс тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжиж байна.

НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтыг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр  зохицуулалт хийсэн юм.



Өвлийн улиралд хязргаалалтын бүс хөндлөн чиглэлд Саппорогийн уулзвараас Чулуу овоо, босоогоор 32-ын уулзвараас 120-ын уулзвар хүртэл үйлчилдэг. Харин зуны улиралд хөндлөн чиглэлд Геологийн төв лабораторийн уулзвараас ХСИС, босоогоор 7 буудлаас ХААИС-ын уулзвар хүртэл тэлэх юм.

Дугаарын хязгаарлалтын зуны бүсчлэл аравдугаар сарын 15 хүртэл үйлчилнэ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.