Монголын баг гурав дараалсан хожил байгууллаа

Малайзын нийслэл Куала Лумпур хотноо Ази тивийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд оролцож буй манай баг  амжилттай оролцож байна. Тухайлбал өчигдөр Монголын баг эхний тоглолтоо БНХАУ-ын хоёрдугаар багтай тоглож 17:13 хожигдсон. Харин сүүлийн гурван тоглолтондоо дараалан хожоод байна.

Манай баг өмнө нь 2016 оны оюутны ДАШТ-ий мөнгөн медаль, Азийн оюутны АШТ-д 2015 онд мөнгөн медаль тус тус хүртэж байсан билээ.

Энэ удаагийн Азийн аваргад нийтдээ найман улсын шигшээ баг өрсөлдөж финалд шалгарсан нь ДАШТ-д оролцох эрхээ авах юм. Манай баг маргааш Индонезийн багтай тоголно.

Монгол 14:17 Хятад

Монгол 19:18 Малайз

Монгол 21:14 Филиппин

Монгол 21:14 Иран
 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCNIN  2017-04-15 18:01:19
    baharhaj bna / MONGOL HOWGYYDDE ULAM IH AMJILT HYSEY
  • t.batmend. 2017-04-15 18:00:42
    "Enehuu temceend orolcoj bui manai bag amjilttai orolcoj baina". gedgiig mongoloor "Ene temceend manai bag amjilttai orolcoj baina". gej bichne
  • 00 2017-04-15 11:33:03
    "Хожил байгуулна" гэж хаанахын хэллэг вэ??? "Хожлоо" гэхэд л болно шдээ!!! Сэтгүүлч нарын боловсрол үнэхээр ноль байна шүү!!!!