“Нэхмэлийн шар” байруудыг нураагаад дахин барих боломж бүрдсэн гэв
УИХ-ын чуулганы хуралдаанаар хот суурин газрын төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас тавьсан асуулгын хариутай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:Туул голоос хайрга, дайрга олборлох асуудлыг хотын дарга шийдсэн. Тиймээс С.Батболд даргад талархал илэрхийлж байна. Улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 171 барилга байгаа. Үүнээс 30 нь Хан-Уул дүүрэгт бий. Мэргэжлийн хяналтын газраас “Амьдрах боломжгүй” гэсэн дүгнэлтийг аль хэдийнээ гаргасан.  Энэ асуудлыг нийслэл, Барилга хот байгуулалтын яам шийдэх гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулж өгөөч?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: Ашиглалтын шаардлага хангахгүй 170 гаруй орон сууцны барилга байгаа. Одоогоор 56 барилга дээр сонгон шалгаруулалт зарлачихсан байгаа. Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгыг шинээр барих тендерт компаниуд дуртай ордог. Учир нь байршил сайтай, дэд бүтцийн асуудал шийдэгдэхгүй. Асуудал нь амьдарч байгаа иргэдийн асуудал. Гэхдээ  тавдугаар сард тендер зарлана.  “Нэхмэлийн шар” байруудыг нураагаад дахин барих боломж бүрдсэн. 4,5 шугамын зардлыг салбарын сайдын багцаас шийдэхээр болсон.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.