С.Батболд: Гэр хорооллын барилгажуулалтыг гурван бүсэд хуваасан
УИХ-ын чуулганы хуралдаанаар хот суурин газрын төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Асуулгатай холбогдуулан  УИХ-ын гишүүн Н.Учрал “ Инноваци гээд ярихаар агаарын юм ярилаа гэх юм. Тийм учраас нүдэнд харагдуултал нь энэ бол инновацийн үйл ажиллагаа шинэ технологи юм гэдгийг харуулахыг тулд Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаад байгаа хөрс, агаарын бохирдлыг шийдэхийн тулд шинэ технологи туршиж үзэж байгаа. СХД-ийн гурван айлын нүхэн жорлонд байгаа лагаар нь шинэ технологи туршиж байгаа. Удахгүй хотын удирдлагад танилцуулна. Хотын алслагдсан дүүргүүдэд анхаарал хандуулаад, хотын төвлөрлийг сааруулахгүй бол нөхцөл байдал хүнд байгаа шүү. Өвөл утаа, утаа гээд байдаг. Зун хөрсний бохирдол их байгаа шүү. Тиймээс эрдэмтдийн сайн гэсэн технологийг ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй байх” гэсэн юм.

Үүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Гэр хорооллын барилгажуулалтыг гурван бүсэд хувааж байгаа юм.  Нэгдүгээрт, 24 байршилд явагдаж байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийг  76 болгож жижиглэсэн. Энэ талбар дээрээ өндөр давхрын орон сууцны нягтаршуулсан хороолол барина. Хоёрдугаарт, Барилга хот байгуулалтын сайдын ярьсан сервис центр бүхий төвүүдийг байгуулна. Гуравдугаарт , буюу алслагдсан дүүргүүдийн алслагдсан бүсүүдэд сэргээгдэх эрчим хүчний технологиудыг түлхүү ашигласан бие даасан системтэйгээр гэр хорооллыг асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.  Хөрсний бохирдлын асуудал тулгамдаж байгаа. Бохироо зайлуулах гэдэг асуудал Улаанбаатар хотын тулгамдсан асуудал мөн. Дэлхийн хөгжиж буй орнуудыг жишгийг нэвтрүүлэх үүднээс онцгой анхаарах болно” гэлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-14 16:15:28
    Nuguu hotyn zahirgaa Bayanhoshuu ruu nuuh asuudal uu bolson bee? shine baishin ed nar barina gej baisan sanagdah um
  • зочинн 2017-04-14 12:45:09
    алдарт гомо мөнхөө гэгчийн тухай номийг хаанаас авч уншиж болох уу таминь ээ
  • Zorig 2017-04-14 10:53:41
    Amnaas garch bui ug bolgon ni urdihaa muulah uur hiij bgaa, hiij chadah ajil bna uui