788 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдэд 12 жилийн ял оноов

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан иргэн Т-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Иргэн Т нь 2013 онд "Нью Энержи Стар” ХХК-тай хуурамч бичиг баримтаар газрын тос худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар 375.440 литр түлш залилаж бусдад 788 сая 424 мянга төгрөгийн буюу "онц их хэмжээ”-ний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байна.

Дээрх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 100 мянган төгрөгний эд хөрөнгийг хурааж, 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, мөн Иргэний хуулийн 497 дугаар дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Т-оос 788 сая 424.мянган төгрөг гаргуулж "Нью Энержи Стар” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • тэрбумаар нь идсэн 2017-04-16 06:03:14
    Дэнзэн Гансүх нар тэрбумаар нь идсэн мөнгөөсөө нэг-100сая орчих хахуулв өгөөд л 2 жил аваад маасайтал сууж таргалж аваад 2-3 сар суугаад өршөөл аваад гараад ирн...
    122.201.31.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Gaihaltai! 2017-04-15 16:16:51
    Terbumaar ni hulgailbal 2-3 jil, Heden sayaar hulgailbal 12 jil, ene chin yu geechiin huuli be?
    202.9.40.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэнхүү 2017-04-15 07:51:40
    Дэнзэн Гансүх нар тэрбумаар нь идсэн мөртлөө яагаад 2-3 жил хөнгөнөөр аваад бнаа шүүх шударга хүн бүрийн өмнө тэгш байх зарчим хаачив монгол шүүх дампуурчээ
    202.9.40.24
    Мэдэгдсэн Хариулах
  • сайхнаа 2017-04-15 06:07:56
    хохирлынх нь хэмжээ Дэнзэнгийн дэргэд бол дусалын төдий л юм байна Харин авсан ял нь хэд дахин өндөр юм Ийм шүүх зөвхөн монголд л байдаг байх
    202.179.6.82
    Мэдэгдсэн Хариулах
  • шүүхэд итгэх итгэл алдарчээ 2017-04-14 14:51:02
    ЁООЁОО ЭНЭ ШҮҮГЧИД ҮҮ. ХАхуулийн тулам байж арай их цалинтай байгаад байна уу? 24цагаар ажиллуул л даа.
    103.26.193.14
    Мэдэгдсэн Хариулах
  • fghn 2017-04-14 10:07:00
    getel nogoo denzen bolohoor heden jil ablaa daa yu bolood bnaaa huuli darga nart oor bdag yum bna daaaa
    66.181.170.226
    Мэдэгдсэн Хариулах