Нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна
Маргааш нутгийн баруун хагаст хур тунадас, 16-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Дөрөвдүгээр сарын 14-ний 20 цагаас 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 дулаан, бусад нутгаар шөнөдөө  2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно.Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн,  өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан байна.
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.