Концессын тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр батлав
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тодотголын төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө Засгийн газар анхны хэлэлцүүлгийн шатанд нь буцааж татаад байсан юм. Гэвч хууль хоорондын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал бий болсон учраас Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Төсвийн байнгын хороо дахин санаачлан боловсруулж хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах талаар гишүүдээс гаргасан горимын саналыг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн.

Иймээс тус Байнгын хороо хуралдан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт, горимын саналыг дэмжин хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар шийдвэрлэсэн юм. Ингэснээр чуулганы хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын санал дэмжигдэж, хуулийн төслийг бүхэлд нь батласан юм.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.