Ослоор амиа алдсан хүмүүсийн  82,5 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байжээ

Замын цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар өнгөрсөн онд зам тээврийн осолд өртсөн, холбогдсон жолооч, зорчигчдын 64,4 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй, 19,1 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 16,5 хувь нь хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй гэсэн үзүүлэлт гарчээ.

Харин амь насаа алдсан хүмүүсийн хамгаалах бүсний хэрэглээнээс харахад 4,2 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 82,5 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй, 13,3 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй, тогтоогдоогүй гэсэн судалгаа байгаа юм.

Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нар нь хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүйгээс эсвэл хамгаалах бүсний үйлчлэх шинж чанар нь өндөр хурднаас хамаарч үр дүнгүй болсноос онхолдох, мөргөлдөх үед автомашины жолооны хүрд, хянах самбар, салхины шил, хаалга, цонхыг мөргөж толгойдоо хүнд гэмтэл авч амь насаа алддаг байна.
 

Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дах хэсэгт “Жолооч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг.


Зарим жолооч нарын хувьд өөрөө хамгаалах бүс зүүсэн хэдий ч зорчигчдод хэрэглэхийг шаарддаггүй байна. Дээрх байдал нь орон нутгийн замд осол гарахад нөлөөлөн иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-04-15 06:35:29
    19,1 хувь нь хамгаалах бүс хэрэглээд нас барсан гэсэн үг үү ?