ҮНИЙН ИНДЕКС: Хуучин орон сууцны үнэ 6.1 хувиар буурчээ

Монголбанкнаас Улаанбаатар хотын орон сууцны үнийн гуравдугаар сарын индексийг өнөөдөр зарлалаа. Индекс судалгааг Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компани хийж, сар бүр олон нийтэд мэдээлдэг билээ.

Тус судалгаагаар өнгөрөгч гуравдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1,01  болж суурь үеэс 1.0%-иар өссөн дүн гарчээ. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,34 хувиар буурсан байна.

Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,15 гарсан. Энэ нь өмнөх сараас 0,98 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,61 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,91. Суурь үеэс 8,7%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,99 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6,10 хувиар буурсан үзүүлэлт юм.

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,01

1,15

0,91

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

1,0%

15,4%

-8,7%

Өмнөх сартай харьцуулахад

0,17%

0,98%

-0,99%

Оны эхэнтэй харьцуулахад

0,10%

-0,06%

-1,04%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-3,34%

-0,61%

-6,10%

 

ОСҮИ-ийг тооцоолохдоо тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4906 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • одоо байгаагаас 2 дахин унах ёстой. 2017-04-14 07:40:59
    Монгол чинь хүн ам цөөн тул яаж ч гүрийгээд энэ их барилгын үнийг ийм их хэмжээнд хөөсрүүлэн удаан барих тусам шатна шүү энэ барилгын бизнесменүүд.