Х.Оюунцэцэг хүний нэр хүндэд халдсанаа хүлээн зөвшөөрчээ
“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” -ийн тэргүүн Х.Оюунцэцэг  хүний нэр хүндэд халдсанаа хүлээн зөвшөөрчээ. Тодруулбал ШШГЕГ-ын Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтайваны нэр хүндэд үндэслэлгүйгээр удаа дараа халдаж байсандаа хүлцэл өчиж албан бичиг ирүүлжээ.

Тэрбээр  УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө  хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн хэмээн нэр төрд нь халдаж, хардаж сэрдэж байсандаа уучлал хүссэн байна.

ХЭАХШТ-ийн тэргүүн Х.Оюунцэцэг хэлэхдээ “Ажлын хэсэгт орсон хохирогчдын төлөөлөл албадан дуудлага худалдааны протоколыг хараад Р.Энхтайван бидний хөрөнгийг хамгийн өндөр үнэлгээтэй зарсан, битүүмжилсэн хөрөнгийн бүрэн бүтэн байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн шударга албан хаагч гэдгийг ойлгосон” гэжээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.