Сагсчид Малайзын багийг хожлоо
Малайзын Куала Лумпур хотод Ази тивийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд оролцож буй Монголын баг “А” хэсэгт Малайз, Иран, Индонез, БНХАУ, Филиппин улстай багтсан.

Монголын баг эхний тоглолтоо БНХАУ-ын хоёрдугаарт багтай хийж, 17:13-аар хожигдсон. Харин хоёр дахь тоглолтоо Малайзын хоёрдугаар багтай хийж нутаг дээр нь 19:18 харьцаагаар хожжээ.

Өнөөдөр манай сагсчид хуваарийн дагуу Индонези, Филиппин, Ираны багуудтай тоглох юм.


 
Индонези, Филиппин, Ираны багуудтай тоглоно.

Тэмцээнд дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор 2016 оны оюутны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн оюутны 2015 оны тэмцээний мөнгөн медальт Б.Батзолбоо мөн Б.Наранбаатар, А. Сүхбат, О.Энхбаатар оролцож байна. 
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.