Уураг, засаа үнэд орох цагаар...

Монгол Улс 60 гаруй сая малтай. Тиймээс бид нэг үеэ бодвол малаа өсгөж, тоог нь ихэсгэж чаддаг болчихсон байна. Харин эдгээр малынхаа ашиг шим, амьдын жинг нэмэгдүүлэх чухал асуудал дээр маш муу байна. Өөрөөр хэлбэл, малын тоо толгой нь хангалттай их боловч их боловч ашиг шим нь үнэхээр бага байх боллоо. Товчхондоо манай хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбар хүндхэн байдалтай байгаа.
 
Уг нь бэлчээрийн малын мах болоод бусад малын гаралтай бүтээгдэхүүний хамгийн эрүүл хамгийн органик. хамгийн амттай бандаг гэдэг. Гэтэл манай улсын малын мах л гэхэд экспортод гардаггүй гээд асуудал их байна. Тэгэхээр бид малын махаа болоод бусад түүхий эдийг массын зах зээлд бус зорилтот зах зээлд зориулж үйлдвэрлэж яагаад болохгүй гэж. Өөрөөр хэлбэл, энэ органик шим тэжээлтэй түүхий эдийг өндөр үнээр худалдаж авч чадах тэр зорилтот зах зээл рүү чиглүүлж, бэлчээрийнхээ мал аж ахуйг хөгжүүлэх боломж, бүрэн нээлттэй байгаа шүү дээ.
 
Тэгээд ч өнөөдөр өндөр хөгжилтэй улсорнууд бэлчээрийн малын мах нь фермерийн малынхаас хамаагүй өндөр ашиг шимтэй, амттай, эрүүл мэндэд ач холбогдолтой гэдгийг аль хэдийн тогтоочихсон. Тэгэхээр манай малын түүхий эд хамгийн тансаг хэрэглээнд багтах нь ойлгомжтой. Тэгвэл зорилтот зах зээл рүү буюу мөнгөтэй хүмүүст өндөр үнээр борлуулж болох малын гаралтай бүтээгдэхүүний тухайд уураг, засаа байж болохоор байна.
 
Хаврын цагт хүний бие ядарч сульдаад, дархлаа суларч хямраад ер нь ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсийн бие болохоо байчихдаг. Тиймээс ч алдагдсан эрч хүчээ сэлбэж авахаар нэг удаагийн арчилгаа, тордолгоондоо ихээхэн хэмжээний мөнгө зарцуулдаг. Түүнчлэн хэн хүний “сайн” гэж хэлсэн бүрийг хийж, хэрэглэж үзээд л бужигнаж эхэлдэг.  Тухайлбал, анд гарч гөрөөс алж байгаад халуун цус уух, далий ягаан цэцгэн дунд суух, хусны үйсийг хутгаар сийчэж байгаад шүүсийг нь авч уух зэргээр байгалийн органик эмчилгээний аргууд олон бий.
 
Тэр дундаас хэн хүнд хоргүй нэг эмчилгээний арга байна. Хаврын цагт ядаргаа нь ясандаа тулчихаад байгаа хүмүүст хурга мэтийн амьтны засаа, төлөлсөн малын уураг бөөн амин дэм болдог. Тиймээс ч үүнийг мэдсэн гадныхан сүүлийн жилүүдэд хаврын улиралд Монголд уураг, засаа идэх гэж зорин ирэх нь олширчээ. Мэдээж малынхаа энэхүү ашиг шимийг ашиглах бизнесийн нэгдсэн системд ороогүй байгаа учир уураг, засаа олж идэх хүмүүс өөрийн биеэр эрэл хайгуул хийж байж олж иддэг гэнэ. Ялангуяа хотын ойролцоох малтай айлууд хавар болж малаа хөнгөлөх, мал төллөх үеэр гадаадны жуулчдын хөлд дарагдаж эхэлдэг болсон. Учир нь засаа идэх хүний биед сайн, эрүүл мэндэд тустай. Ялангуяа бөөн уураг, амин дэм байдаг гэлцэх юм билээ.
 
Тиймээс өдрийн сайныг харан байж малаа хөнгөлдөг малчид маань үүнийгээ төрөлжсөн бизнес болгож хөгжүүлвэл яаж байна. Малаа эрүүлжүүлэх, уураг, засаанаас эхлээд органик бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрийн аргаар олон улсын чанар стандартад нийцүүлж бэлдэж яагаад болохгүй байгаа юм бол. Энэ чиглэлийн мэргэжилтнүүдээ бэлдэж, хамгийн сайн гэсэн техник технологийг нэвтрүүлж, малчдынхаа хариуцлагыг сайжруулсан цагт бидэнд боломж байна. Тэгэж чадвал мөнгөтэй гадаадынхан хөдөөгүүр машин хөлөглөөд засаа, уураг хайж давхихгүйгээр өндөр үнээр стандартын шаардлага хангасан уураг, засааг гар татахгүй худалдан авч идэх нь ойлгомжтой шүү дээ.

Монголын мэдээ
Ж.Отгон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.