1072 ширхэг хувьцааны хувь заяа хаашаа эргэх вэ
Монголчууд бол алтан дээр сандайлан гуйлгачид. Чихэнд танил болоод удсан үг. Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлэгч орны тоонд ордог боловч энэ онд дампуурлын ирмэгт ирээд буцсан нь Монгол Улс. Гэхдээ энэ үйл явцтай зэрэгцсэн нэгэн таатай мэдээ бол Чалькогийн өрийг төлж барагдуулсан мэдээ байв. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын “Чалько” компанид төлж байсан өрөө бүрэн барагдуулсан. 2012 онд С.Батболдын Засгийн газар Тавантолгойн ордын нүүрсийг урьдчилан зарж, “Чалько” компаниас 350 сая ам.доллар авсан байсан юм. Энэхүү урьдчилгааг нийт иргэддээ бэлнээр тараасан. Ардчилсан нам Засгийн эрх барих үедээ өрийг дарах гэж нэлээд хичээсэн ч чадаагүй. Үндсэндээ 110 сая ам.доллар үлдсэн. Харин шинэ Засгийн газар байгуулагдан ажиллаж, холбогдох бүхий л арга хэмжээг авч ажилласан, мөн дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ сэргэсэн зэрэг нь “Чалько” компанид төлөх өрөө барагдуулах боломж тохиосон нь энэ.

Одоо иргэн бүр 1072 ширхэг хувьцааныхаа үр ашгийг үзэх хувь тохиож байгаа гэсэн үг. Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. “Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар төлөвлөсөн байдаг.

Гэсэн ч  “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Санхүүгийн зохицуулах  хороо болон Хөрөнгийн биржид үнэт цаасаа буюу хувьцаагаа бүртгүүлээгүй. Иймээс  нээлттэй хувьцаат компани гэж үзэх боломжгүй байгааг албаныхан хэлж байна. Тодотговол, хувьцааг хөдөлгөж, мөнгө болгох эрх бүхий байгууллагуудад бүртгүүлээгүй учраас 1072 хувьцаа “амьгүй”, нэр төдий зүйл болчихоод байгаа аж.

Тэгвэл нэр төдий, “амьгүй” 1072 ширхэг хувьцаа хэрхэн яаж амилах вэ?

Одоогоор Сангийн яамнаас ажлын хэсэг гарч 1072 хувьцааг эргэлтэд оруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулаад байгаа гэнэ. “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцо төвлөрсөн хадгаламжийн төвтэй хамтран энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байгааг албаныхан дуулгаад байна. Ажлын хэсгийн зүгээс хувьцаа бүхий иргэд болон энэхүү хувьцааг худалдан авсан ААН-үүдийг хохироохгүйгээр шийдэл гаргахаар ажиллаж байгаа аж. Бүртгэлийн асуудалд нэн тэргүүнд анхаарах шаардлага үүссэн талаар Сангийн дэд сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Учир нь 2010 онд Компанийн тухай хууль шинэчлэгдсэн байтал “Эрдэнэс Тавантолгой” компани уг хуульд нийцүүлэн компанийн дүрэм журмаа шинэчлэн батлаагүй аж. Тавантолгойг эргэлтэд оруулахын тулд компаниа олон улсын жишигт нийцсэн стандартад оруулах хэрэгтэй аж. Нэг үгээр гадны хөрөнгийн бирж дээр гаргахад асуудалгүй байхаар компанийн тайлан тооцоо, балансыг нь нэг стандартад оруулах гэнэ. Энэ мэт шат дараатай ажлуудын дараагаас 1072 хувьцаа "амь" орно. Одоогоор энэ үнэт цаас бүртгэгдээгүй, баталгаажаагүй нэр төдий зүйл “хөрөнгө” хадгалагдаж байна.


 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • B.Altantsatsral  2017-04-21 18:01:53
    Sain bainu vldsen huwtsani mongo heze ogch ehleh be
    202.70.46.237
    Мэдэгдсэн Хариулах
  • БИ БИ 2017-04-14 04:30:31
    ТЭР ҮЛГЭР ХЭДЭН ЦААС ОЛЖ АВСАН НЬ ХОЖИОД ҮЛДЭНЭ
    202.72.245.206
    Мэдэгдсэн Хариулах