Сайд, штабын дарга хоёрын хэн нь хариуцлага хүлээх вэ

Саяхандаа, хоёр сарын өмнө Францын Дотоод хэргийн сайд Брюно ле Ру албан тушаалаасаа огцорч олон улсын анхааралд өртсөн. Охидоо Францын парламентад өндөр цалинтай ажилд оруулсан гэх шалтгаанаар тэрээр албан тушаалаасаа огцорсон хэрэг. Гэхдээ уг хэрэг шүүх цагдаагаар нотлогдоод Брюно ле Ру буруудчихсан юм биш. Охидоо ажилд оруулсан гэх дуулиан дэгдэх сургаар эрхэм сайд “Охид маань ажилд орсон талаарх мөрдөн байцаалтын ажиллагаа Засгийн газрын ажлыг унагах ёсгүй” хэмээн мэдэгдэл хийн сайн дураараа огцорч байв. Товчхондоо бол энэ нь улстөрч, удирдагч хүний ёс зүй, жудгийг харуулсан явдал байлаа.
 
Монгол Улсын батлан хамгаалах салбарт сүүлийн гурван өдөрт нөхөж баршгүй хохирол учраад байна. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийнхан дадлага, сургуулилтынхаа үеэр дэлбэрэлтэд өртөж, хоёр албан хаагч цэл залуугаараа хорвоог орхин, олон залуус эмнэлгийн орон дээр шаналан хэвтэж байна. Ер нь сүүлийн үед ЗХЖШ-ын харъяа анги салбаруудад осол, хэрэг зөрчил гарах нь нэмэгдэх боллоо.


Энхийн цагт эр цэргүүд нь мөр зэрэгцээд л амиа алддаг, арав арваараа гэмтэж бэртэх нь байх л ёстой асуудал гэж үү

 
Үүнээс өмнө өнгөрсөн хоёрдугаар сард Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч 19 настай хугацаат цэргийн албан хаагч нүд, гарандаа хүнд гэмтэл авч байв. Түүнээс гадна 2015 онд Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн аймшигт осол гарсан нь одоог хүртэл шийдвэрлэгдэж, асуудал нэг тийш болоогүй байна.
 
Батлан хамгаалах салбарт, эх орныхоо төлөө үүрэг гүйцэтгэхээр мордож байгаа олон залуусыг ээж, аавууд нь нулимстай, түгшүүртэй үддэг боллоо. Энхийн цагт эр цэргүүд нь мөр зэрэгцээд л амиа алддаг, арав арваараа гэмтэж бэртэх нь байх л ёстой асуудал гэж үү. Тиймээс олон нийтийн бухимдлыг төрүүлсээр байна.
 
Хэл, хөлд орж амжаагүй алаг үрсээ өнчрүүлээд одсон эр цэргүүдийн амийг хэнээс нэхэх вэ, энэ хэргийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг одоог хүртэл тодорхойгүй. Нэг л зүйл тодорхой байгаа нь зэвсэгт хүчний салбарт шилээ даран гарч байгаа эдгээр осол удирдлагын хариуцлагагүй, хяналтгүйн уршиг гэдгийг хэн бүхэн хэлж байна. Харин манай Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д. Даваа нар хаана явна вэ?
 
Угтаа Францынх шиг, Япон, Солонгосынх шиг соёлтой оронд энхийн цагт эрчүүд нь эндсэн асуудалд бол улс төрийн хувьд, салбарын нэр хүнд, ёс зүйн хувьд ч хариуцсан анги, штабын даргаас эхлээд салбарын сайд хүртэл хариуцлага хүлээхээ мэдэгдэж, бүр албан тушаалаа орхих шийдвэрийг ч гаргасан байх нь гарцаагүй. Тэгвэл Батлан хамгаалахын сайд Б Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын хэн нь огцрох вэ.
 
Б.Бат-Эрдэнэ сайд саяхан нэгэн нэвтрүүлэгт улстөрч хүний ёс зүй, жудагийн талаар ярьсныг саная. Тэрээр “Ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, олны төлөө өөрийгөө зориулж зүтгэнэ гэж тангараг өргөсөн төрийн түшээ хүн бол аман дээрээ ярьдаг ч ачир дээрээ хэрэгжүүлж чаддаггүй эрх ашгийг зөв эрэмбэлж, тууштай, зарчмаа баримталж ажиллах шаардлагатай. Улс орны үндэсний эрх ашгийг нэгдүгээрт, намын, хэсэг бүлгийн эрх ашгийг дараа нь тавьдаг, хувийн эрх ашгийг бүр хойно тавьдаг, болдог бол хувийн эрх ашгаа бүр орхиж олны төлөө нэгэнт зүтгэнэ гэсэн ам тангарагтаа хүрэх ёстой. Төрийн хяналт хариуцлагын тогтолцоо алга болж, хариуцлага тооцохгүй ужигарсаар хэдэн зууны турш тэмцэж олж өгсөн тусгаар тогтнол эргээд хэврэгших байдал руугаа орох гээд байна” гэж ярьж байсан билээ.

 
Зууны мэдээ
Б.Заяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2017-04-15 13:26:39
    тэр өдөр сургалт явуулсан тушаал өгсөн хүн л хариуцлагааа хүлээх ёстой
  • Иргэн 2017-04-15 02:36:17
    Хоёулаа огцрох хэрэгтй. Махан толгой БАТ-ЭРДЭНЭ УИХ-ын гишүүнэс тат
  • Haha 2017-04-14 15:35:12
    Хийх зүйлээ хийхгүй хүний зовлонгоор ан гөрөө хийдэг хэдхэн төгрөгний үнэтэй цөөн хэдэн сэтгүүлчид одоо болимоор юмаа
  • zochin 2017-04-14 14:50:14
    Хүний ам нас хохирч, ар гэр үр хүүхэд нь өнчмрч үлдсэн, Сайд, Жанжин штабын дарга хоер ухамсараараа огцорох естой, Хахиуцлага алдсан, аварга Батэрдэнэ Сайд
  • Бөх 2017-04-14 14:36:29
    Хоёулаа л огцрох ёстой. Даваа Ми-8 нисдэг тэрэг осолдсоноос хойш мөн ч их тэслээ дээ
  • огрнрнарнрнрна 2017-04-14 13:42:38
    та нар авто осолоор амь үрэгдхэд Хууль зүйн сайдыг огцор гэдэг үү, тэгээд огцоруулаач, хүн нас бархад эрүүл мэндийн сайдыг огцоруулаач, хүн алсан хулгайч байхад...
  • dendev 2017-04-14 09:10:26
    yos zui gej baidag bol medeej avarga Bat-Erdene ogtsroh yostoi!
  • Зочин 2017-04-14 08:05:59
    2-уулаа хүлээх ёстой
  • mgl 2017-04-14 07:40:31
    hoeulaa ogtsroh estoi
  • хуульч 2017-04-14 07:34:37
    Батлан хамгаалахын ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ , ЗАСГИЙН ГАЗРААС томилсон сайд БАТ-ЭРДЭНЭ ХҮЛЭЭХ БОЛОХООР огцрох ёстой ???
  • SUHEE 2017-04-14 07:08:46
    BATERDENE SAID OGTSROH YOSTOI .
  • ugui 2017-04-14 06:29:34
    hen ni ch hariutslaga huleehgui haraarai .
  • mongol 2017-04-14 05:48:56
    Xoeulaa xariushlagaa xvlee? Said ta bidnii boddog jinxene mongol er xvn mon ym bol ooroo jithee bolooch? Ene tani xen be?gedgiig thalgax bas neg thalguur thvv? ...
  • Зочин  2017-04-14 05:20:47
    Баярмагнай, Ганзориг гээд... Монголд биш юмаа гэхэд Армид ямар онцгой гавьяа байгуулсан юм? Яагаад генерал цол олгож байгаа юм? Ганзориг хариуцлага алдсанбайна...
  • !!! 2017-04-14 04:23:12
    Za ene hoertoi hoergui ongol uls alzahgui hoeuulangiin Marsh bolgoo !!!
  • байлдагч 2017-04-14 03:57:50
    ЗҮГЭЭР Л ХУУЛИЙН ДАГУУ ГЕНЕРАЛ ХҮН 57 НАС ХҮРСЭН ГЭЭД Л ТЭТГЭВЭРТ ГАРАХАД, ЖУДАГ МӨН БИЗ ДЭЭ.
    • хуульч 2017-04-14 07:43:41
      ЗХЖШ -ынхан эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх учиртай БАТ-ЭРДЭНИЙ хувьд улс төрийн хариуцлага гэж байдаг болохоор ОГЦРОХ ЁСТОЙ????
  • Бат 2017-04-14 03:55:58
    Штабын дарга ар талын биш, жанжин штабын академи төгссөн хүн байх ёстой.
  • daldaak nart 2017-04-14 03:39:53
    ter teneg bohiigoo zailuulah heregtei deer ni gudamjnii golog dulamdorjiig bas zailuulah heregtei
  • БХЯ 2017-04-14 03:33:49
    Тосовоо хасуулдаг, ордонд хуралддаг сайд хэрэггуй дээ, Штабын дарга шууд тэтшэвэртээ марш
  • зочин 2017-04-14 03:28:39
    Хоёулаа өөрсдөө хариуцлагаа ухамсарлаад огцрох мэдэгдэлээ өнөөдөр хийх байлгүй дээ ард иргэд хүлээж байгаа шалгалтаар буруутай гэсэн бүхнийг халах хэрэгтэй
  • иргэн 2017-04-14 03:21:41
    Барилга дээрээс хүн унаад нас барах, газар дор уурхайд ажиллаж байгаад дарагдаж нас барах, эмч буруу эмчлээд хүн нас барахад та нар ингэж дуугарч байсан бил үү
    • хуульч 2017-04-14 07:50:09
      ЭНЭ БОЛ БАРИЛГА БИШ, БҮҮР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА Ч БИШ??? ОНЦГОЙ ГОРИМТОЙ МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫГ ЯРЬЖ БАЙНА???
      • хуульч 2017-04-14 07:57:20
        ТА БИДНИЙ ҮР ХҮҮХДЭЭ ЭХ ОРНОО ХАМГААЛ ГЭЖ ЯВУУЛДАГ ГАЗРЫГ ХЭЛЖ БАЙНА??? ГЭТЭЛ ТЭНД СУРГАЛТЫН ТЭСРЭХ БӨМБӨГНИЙ ОРОНД БАЙЛДААНЫ БӨМБӨГ ДЭЛБЭРЧ ХҮН ҮХЖЭЭ???
  • 1978 оны МАН-ын гишүүнээс 2017-04-14 03:03:55
    М.Энхболд оо? Хариуцлага тооцож улс эх орноо бодохгүй бол МОНГОЛ УЛС МӨХӨХ НЬ. Чи чадахгүй бол чаддагтаа өгөөч. Чамаас өөр чаддаг хүн байгааг мэддэггүй юм уу
  • Hehe 2017-04-14 02:45:47
    Baagii avarga ch said boloh gej elgiig ni avsan gesen. Barag l uilsan gee biz dee. Yu gej suudlaa ogoh be dee
  • Олон тумэн 2017-04-14 02:38:14
    Генерал цолтой цудгэр нэртэй хулгайч нарыг яамнаас хоо. Сайдын огцоруул
    • цэрэг 2017-04-14 03:35:22
      маш зөв юу хийдэг юун олон генералууд бэ хайран ард түмний татвар мөнгө юу хийсэн гэж дээд цолтой байх гэж ахлагч болгох хэрэгтэй
  • Зочин 2017-04-14 02:26:14
    Наад утга учиргүй генерал цол, хурандаа цол өгөхөө больж үз. Чанаргүй эрх мэдэлтний тоо олширшсны шинж тэмдэг. Ямар гавьяа байгуулсаныг бодолцож байж өгөх хэрэг...
  • Ene metiin humuus ch dee bi hariuzlaga h 2017-04-14 02:19:55
    Za ho ene hoer hoeuulaal hariuzlaga huleeh estoi doo ! Hogjiltei uhamsartai ornuudad bol Ooorsdoo Bi hariuzlaga huleeyee geed l gardag yum bilee! Za ene metiin...
  • Зочин 2017-04-14 02:18:26
    Цэвэр хариуцлагын ажил, Ямар ч хяналтгүй, урсгалаараа явж байсны хар гай. Салбар салбараар нь, шат шатаар нь хэн хэн шат шатандаа хариуцлага алдсан,
  • ЗАЛУУ ХАЛУУН НАС БАЙНА ЗАЛГАМЖ ХОЙЧ ҮЕ Б 2017-04-14 02:02:58
    Хоеуланг огцруулаад ЗАЛУУ ҮЕ гаргаж эрч хүчтэй ажид хэрэгч байхыг шаард
  • иргэн 2017-04-14 01:35:03
    Тэр багаараа хариуцлага хүлээх хэрэгтэй хэн нэгнээ түлхэж болохгүй шүүдээ сайд өөрөө удирдаж чадаагүйгээ ухаарч өөрөө огчорох зөв байхаа
  • ggfwuegfg 2017-04-14 01:27:51
    batlan hamgaalah yam gej yostoi duurchihsen gazar bna lee 1 todorhoilolt avah gej hen n ogoh n medegdehgui 3 sar huleelgej bj 1 yum ogson.
  • baterdene 2017-04-14 01:20:58
    ene baterdene hidlaa garaa yamarch medleggui chadvargui balai yum yugaa udirddg yum ugaasaa taalagdaggui . nairan huuhduud 2 nd hariutslaga huleelge.