Амьгүй албатууд 10 дахин өндөр цалинг хэвийн гэж тооцжээ

Эх орны эрх ашгийг уландаа гишгэж, монгол төрийн нэр нүүрийг нулимдаг амьгүй албатуудын увайгүй үйлдэл хэрээс хэтэрлээ. Зоосны нүхээр хорвоог харж, шуналын сэтгэлээр улсаа хоосолдог утсан хүүхэлдэйнүүд ариун төрөө булингартуулж, гундааж байна. Хувийн хэвшилд харгис ноён, төрийн олигархуудын өмнө зарц мэт авирлах хургандарга нар иргэдийн халаас руу өнгийж, хөдөлмөрчдийн хөлсийг хумслахдаа ичиж, эмээх ч юм алга. Хэмнэсэн хэмээн хээв нэг сайрхаж, иргэдийг даапаалж, тохуурхаж сууна.

Төрөөс томилогдсон “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн сарын 24.5 сая, жилийн 290 гаруй сая төгрөгийн цалин авдаг. Сар бүрийн урамшууллыг хассан энэ дүн нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын хэлснээр “өчүүхэн төдий мөнгө”. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогчийг түр орлон гүйцэтгэгч Б.Шинэбаатар сарын 2.7 сая төгрөгийн цалинтай.



“Монголын зэс” компанийн төлөөлөл хэмээн цоллуулаад буй энэ эрхэм сүүлийн найм орчим сар ийм л цалин авч байгаа. Итгэхгүй бол түүний “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга асан Д.Ганболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг та хар. Тус үйлдвэрийн Тэргүүн дэд захирал байсан түүнийг хэдхэн хоногийн өмнө төрийн төлөөллөөс бүрдсэн ТУЗ “Эрдэнэт”-ийн нэгдүгээр орлогчийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гэхдээ Б.Шинэбаатар даргын хөдөлмөрийн хөлс өөрчлөгдөөгүй, ерөнхий захирлаасаа 10 дахин бага цалин авсан хэвээр.

Төрөөс томилогдсон хүний цалин нь хасаад, хасаад 24.5 сая төгрөг. Харин хувийн хэвшлийн төлөөлөл түүнээс хоёр, гурав дахин ч биш бүхэл бүтэн 10 дахин бага цалинтай ч түүнийгээ бага хэмээн голж, чамлалгүй ажлаа хариуцлагтай гүйцэтгэж байна. Бас өөрийгөө хэлмэгдсэн хүн хэмээн өрөвдүүлэх тактик ч ашигласангүй. Энэ тэнгэр, газар шиг ялгаатай жишээ төрөөр түрээ барьсан албан тушаалтан болон хувийн хэвшлийн төлөөллийн нүцгэн үнэн, бодит хандлагыг түвэггүй илтгэнэ.

Ариун төрийн нэр зүүсэн амьгүй албатууд монгол түмний өмчид яаж гамгүй хандаж, гарын салаагаараа урсгадгийг харчихаж болж байгаа юм. Тухайн үед хувийн хэвшлээс бүр тодруулбал, “Монголын зэс” корпорацийн удирдлагууд 24.5 сая төрөгийн цалинг хэтэрхий их хэмээн сануулж байсан ч би тоолгүй, энэ цалинг тогтоосон хэмээн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэлсэн. Түүний “маш бага” хэмээн чамлаж буй 24.5 сая төгрөг энхийнманаанд нүд цавчилгүй зогсдог эмчийн гурван жилийн цалин. Ард түмний аюулгүй байдлын төлөө амиа дэнчинд тавьдаг гал сөнөөгчийн таван жилийн цалин гэвэл та итгэх үү. Жирийн хөдөлмөрчдийн хөлсөө урсган, амиа дэнчлэн байж авдаг энэ их мөнгийг ичихээ умартсан албан тушаалтнууд “бага” хэмээн чамлаж, бараг нулимс унагах дөхөж байна.

Хамгийн эгдүү хүрмээр нь төрөөр далайлгасан албан тушаалтнууд өөрийн томилсон утсан хүүхэлдэйнүүдээ ийн эрхлүүлдэг. Харин “Эрдэнэт”-ийг нуруун дээрээ үүрч буй жирийн албан хаагчдын эрх ашиг руу нулимдаг. Одоогоос хэдэн сарын өмнө 49 хувийг эзэмшигч “Монголын зэс” корпораци болон төрийн төлөөллөөс хамтарсан ТУЗ-ийн хурал болсон байна. Энэ үеэр “Монголын зэс” корпорацийн зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын цалинг хэвээр үлдээж, харин ажилчдын цалинг 20 хувиар нэмэх санал тавьж байжээ. Үүний тооцоо судалгааг нь хийж, цалин нэмэхээр зэхэж байсан аж.

Гэвч “Эрдэнэт”-ийн ажилчид цалингаа нэмүүлэхиийн даваан дээр төр хүчээр үйлдвэрийн удирдлагыг булааж авсан. Тэгээд юу болсныг бид мэдэж байгаа.

Хуулийг хөлөөрөө дэвсэж, хувийн өмчийг дээрэмдээд зогсохгүй хоног ч хүрэхгүй эрх мэдлээ ашиглан, ТУЗ-ийн хуралхийсэн. Энэ үеэрээ ажилчдын цалин нэмэх саналыг нүдээ анин, хав дарж нуугаад, оронд нь удирдлагуудын тоог нэмж, хурган дарга нарын цалин, хангамжийг хэлэлцсэн байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт яаран хуралдсан хууль бус ТУЗ-ийн хурлаар үйлдвэрийн ажилчидтай холбоотой, тэдний эрх ашгийг эрхэмлэх нэг ч шийдвэр гараагүйд гайхах хэрэг алга. Харин ч тэдний хүртэх учиртай байсан хангамж, өгөөжийг хумсалж, хулгайлжээ. Гэвч үүндээ гэмшиж, харамсаж байгаа юм огт алга. Сурсан зангаараа хэмнэсэн хэмээн цээжээ хоосон дэлдэж, жүжигтоглох юм.

Сая, саяар нь шахаа хийж, саасан мөнгөө салаагаар урсгадаг төрийн “бирдүүд” өнөөдөр монгол өрхийн төсвийг цоолчихоод байгаа нь үнэн. Төмөрийн гэр бүлээс эхлээд төрийн тэргүүн хүртэл төсвөө 60 дахин танаж буйгаа тайлагнаж байгаа. Гэтэл ажилчдын халаасыг нь хоосолчихоод нэг их гавьяа байгуулсан хүн шиг хээхэлзэж явна.

Энэ хурган дарга нарт ичих нүүр гэж байна уу. Ичих нь бүү хэл, инээд алдаж байна. Засгийн газар төрийн тансаглалтай дайн зарлаж, тэвчиж болох зардлыг бууруулахаа амласан. Гэтэл энэ амлалтыг доод шатныхан хэрхэн хэрэгжүүлж, ядарсан ард түмнээрээ тохуурхаж буйг “Эрдэнэт”-ийг тойрон эргэлдэх төрөөс томилогдсон цадиггүй дарга нарын цайрсан үйлдлээс харж болно. Нөгөөтэйгүүр, Засгийн газрын бодлогыг энэ нөхөд уландаа гишгэж, нийгэмд буруу ойлголт цацаж байгаагаа ч мэдэрч байгаа юм алга.

Түүгээр зогсохгүй бие биенээ өөгшүүлэн эрхлүүлж, шил шилээ дарсан гэмт үйлдлүүлээ тоосон шинжгүй бүр өмөөрч, цамнаж байна. Энэ их хямралын үед компанийн захирлуудыг олон зуун сая төгрөгийн үнэтэй, тансаг машин тэргээргоёж, толгойг нь илэхдээ тун сурамгай.

Бас монголчуудын өр нимгэн занг ашиглан өрөвдүүлэх тактик хэрэгжүүлэхээр зэхэж байгааг анзаарав уу. Хэдхэн хоногийн өмнө шүлс үсэргэн цамнаж байсан тэд одоо зовлон тоочсон, гунирхаж, уйлагнасан мессежийг хэвлэлээр цацаж эхэллээ. “Эрдэнэт”-ийг Засгийн газар авахад би гайхсан” хэмээн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өчигдөрхөн “News.mn”-д зовлонгоо тоочжээ. Хөөрхийг их айлгажээ. Ер нь түүний хэвлэлд өгч буй ярилцлагуудыг үзвэл гайхсан,айсан, гүтгүүлсэн, хэмлэгдсэнээ олонтаа ярьж. Хүнийг ингэж айтал нь төрийн албанд хүлэх хэрэг байна уу.Энхийн цагаан тагтаа мэт аашилж буй эрхмүүдийн хамгийн халагламаар нь өөрийн гараар үйлдсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээхгүй хэмээн гүрийж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн эзэмшилд авсныг олон улсын Арбитрын шүүх буруутай гэж үзвэл хэн хариуцлага хүлээх вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад Монголын төр л хариуцна хэмээн түгдрэлгүй хариулж буй эрхэм цөөнгүй. УИХ, Засгийн газраас төрийн мэдэлд ав гэсэн даалгавар өгсөн. Би бол зүгээр л гүйцэтгэгч хэмээн хувийн хэвшлийг дээрэмдсэн албан тушаалтнууд хэлж, жинхэнэ утсан хүүхэлдэй гэдгээ зарласаар байгаа.

Эцэст нь, энэ бүхнийг удирдан хэрэгжүүлж буй нэгэн албан тушаалтны арьсаа хамгаалж, уснаас хуурай гарах гэсэн үгнээс эшлэе. “Би бол ямар нэг мөнгө идсэн, шийдсэн асуудал байхгүй болохоор санаа зовохгүй байна. Гэхдээ энэ процесст эрх зүйн зөрчлийн актууд байна уу гэвэл байгаа. Энэ нь надаас хамааралтай бус” гэжээ.

Угтаа олон мянган жилийн түүхтэй Монголын төр үүнд буруугүй. Гагцхүү түүний мөрөн дээр эзэн суусан толгойгүй албатууд л энэ төрийг муухай харагдуулсаар. Үйл хөдлөл, үг хэлээрээ Монголын ариун төрийг булингартуулж байна. Тэд өөрийн үйлдсэн бүх булхай, луйвартаа төрийг буруутнаар түлхэж, өөрөө сугарч үлдэхээр сүвэгчилж байна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-04-14 08:34:32
    Төрийн албан хаагч байж хүний цалинг дэлгээд сууж байдаг мал байдагаа. Энэ чинь хуулиар нууцад хамаарах зйүл шүү дээ. Ийм малнууд төрд ажиллахаар аяж өөдлөх вэ...
  • Зочин 2017-04-14 06:34:43
    хэрэв 100 хувь төрийнх болж байгаа бол бидний карманаас авч байгаа гэсэн үг цалинг нь 2500,000 болго
  • Зочин 2017-04-14 04:51:41
    Угаасаа байгаа байдал нь ямар ч мэдлэг чадваргүй, хүний үгээр л явахаас өөрийг мэдэхгүй байрын ийм юмнууд төрийн албанд оччихсон байх юм даа.
  • Ard 2017-04-13 16:51:24
    Арай ч дээ, МАН-аа!!!
  • БИД бид БИД 2017-04-13 14:43:10
    бид хууль сайхан болохыг хүлээж тэсэхгүй нь ээ. Б УУ гаа сумлаад онилоод гохоо дарах л хурдан арга байна
  • удирдах уу 2017-04-13 14:11:30
    Энэ хэдэн дарга нар ньулсын үйлдвэрээ ашигтай ажиллуучиж чадахгүй байж юун их цалин авах дуртай юм. шоронгын хадаас баймаар хүмүүсээр удирдуулах юмаа
  • тор 2017-04-13 12:40:48
    УИХ торийн албаны цалинг тогтоогоод ходолгодоггуй, гэтэл улсын уйлдвэрийн даргын цалинг яасан хамаагуй тогтоодог юм! Улсаас л цалинжиж байгаа бол дээд доод жиши...
    • тор 2017-04-13 12:43:40
      жишиг гэж байх л естой. 240000 гэсэн доод жишигээс дээд тал нь 100 дахин их байх ч арай л дэндуу ес зуйгуй юмаа, яаж хоолойгоор нь хоол ордог юм!
  • Bold 2017-04-13 12:24:26
    Erhten darhtanguud arai dendej bnaa. Archaagui duulgavartai mongolchuud bid nar
  • Очир 2017-04-13 10:54:42
    Далдганасан нүдэнд хүйтэн хулгайч шоо.Суудлаа залууст өг.