Х.Нямбаатар: 39 мянган хүний хэн нь хэдэн хамаатан садантайг тодорхойлоогүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Хамаарал бүхий этгээд гэдэг нь хэдэн хүн болчихсон бэ? Хууль зүй, дотоод хэргийн сайд 100 мянган хүн хамаарах байх гэнэ. Төрөл садан, ах дүү, үр хүүхдийг нь шалгаад явах хүчин чадал хэр байна. АТГ баахан цаастай ноцолдсоор байгаад ажил явахгүй юм болох вий”  гэсэн асуултад хариулт авлаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Нийтийн албанд ажиллах гэж байгаа 40 орчим мянган хүн өөрийн  хамаарал бүхий хүнийхээ талаар мэдүүлэх үүрэгтэй. Мэдээж АТГ хүн хүч, программ хангамжийн асуудлаа шийдвэрлэх үүрэгтэй. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39 мянган хүний хэдэн хамаатан садантай гэдэг тоо, мэдээллийг гаргах боломжгүй байна” гэсэн юм.

Үүн дээр ажлын хэсгээс нэмж хуулиар харьяалагдсан үүргийн дагуу албан хаагчдад хуваарилалт хийнэ. Үйл ажиллагааг зохицуулаад явах боломжтой гэсэн хариултыг өглөө.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гишүүнд 2017-04-16 09:57:19
    Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн даргыг арай л биш хүнээр болортуяа томилжээ өөр олигтой мэдлэг чадвартай эмч танай намд алга уу
  • Тэнэг коммунистууд 2017-04-13 16:52:31
    Офшор гэдэгээ мэдэхгуй, Офшорт МОНГО хадгалах монгогуй гуйлгачин ядуу орон байж Сурагаар Ийм хууль батлаад л.. Гадныханы элэгэнд доог Болоод.. Хоорцоглоод ккк